Нууц мэдээллийн уурхай

Н.Номтойбаярын “Дорнод сэргэн мандалт” сэтгүүл 2 өрөө байрны хонжвортой

Нийтэлсэн: 2015-10-19 00:55:04

УИХ-ын гишүүд сонгуулийн сурталчилгаандаа оржээ. Гишүүд бүгдээрээ дахин бас дахин сонгогдох хүсэлтэй яваа. Тэдний дундаас нас залуугаараа Н.Номтойбаяр ихэд яарч байгаа байгаа бололтой. Сонгуулийн тухай хуулиар элдэв төрлийн хонжворт сугалаа, эд хөрөнгө амласан үйл ажиллагаа явуулахыг хориглодог. Тэр хориглосон цаг ирэх хүртэл амжаад нэлээд ажил амжуулчих гэсэн гишүүд зөндөө гарчээ.  Дорнод аймагт Н.Номтобаярын “номтой” хүн шиг авахуулсан нүүр зурагтай “Дорнод сэргэн сандалт” гэдэг сэтгүүл тараагдаад эхэлжээ. Гэхдээ сэтгүүлийн хамгийн гоё “юм” нь нүүрэндээ бус дунд нь бус харин хамгийн арын хуудсанд байна.  Сэтгүүл уншигчиддаа “Дорнод сэргэн мандалт” гэдэг хонжворт сугалаа зарлажээ. Хамгийн том шагнал хоёр өрөө байр гэнэ. Дорнодод хоёр өрөө байр 100 гаруй сая төгрөгөөс яригддаг. Тэгвэл гишүүний  “Дорнод сэргэн мандалт” сэтгүүлийг хаялгүй гээлгүй аваад аз таарвал хоёр өрөө байртай болж өөрийнхөө амьдралыг ч “сэргээн мандуулж” болох гэнэ. Бусад хонжворыг нь уншигч та өөрөө харна уу. Ийнхүү ихэд яарч байгаа Н.Номтойбаяр гараанаас түрүүлээд гарчээ. “Гүүтэй айлын гүзээтэй хүүхэд” гэсэндээ нэлээд бярдаж мөнгөөр зодоод эхэлж. Тэрээр сурталчилгаандаа ийнхүү эртнээс их мөнгө хаян эхэлж байгаагаас үзэхэд ирэх сонгуулиас айж байгаа бололтой. Гишүүн болсноосоо хойш хутга шөвөгтэй холбогдоод тойрогт нь нэр хүнд нь уначихсан. Өдгөө өөд татах гэж энэ мэт юм ихийг хийх байх даа…
 

NUUTS.mn

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших