Нууц мэдээллийн уурхай

Нийслэлийн өмчит “Тэнгис”-ийн гүйцэтгэх захирлыг 33.3 саяын урамшуулал авсан гэжээ-2

Нийтэлсэн: 2015-10-19 00:32:53

…Ийм ашигтай ажилласан тул гүйцэтгэх захирал нь өөрийгөө 33 сая 333 мянга 334 төгрөгөөр урамшуулж урамшууллын мөнгөө 100 хувь авчихжээ. Чухам үүнээс л болж  Ц.Энх-Амгалан нь ТУЗ-ийн нарийн бичиг бөгөөд Захиргаа  хүний нөөцийн захиралтайгаа муудалцаж  захирал ажлаасаа халагджээ. Халагдсан захирал нь гүйцэтгэх захирлын өөрөө өөртөө урамшуулал олгосон “аргачлал”-д маапаан бий, авсан мөнгө нь 2012-2014 оны цэвэр ашгийн 2 хувийн 50 хувьтай их ойрхон байгаа тул өөрийгөө шагнахдаа кассын зарлагын утгыг санаатайгаар худал бичүүлсэн гэж ойлгогдохоор байна хэмээн мэдэгдэж.  Түүнээс гадна “Тэнгис”-ын санхүүгийн байдал муудсан, энэ оноос л дээрдэж байгаа гэдэг нь худлаа гэж няцаажээ. Үүнээс харахад менежмэнтийн баг авах учиртай урамшуулал ганцхан гүйцэтгэх захиралд оногдож  бусад нь цэвэр ашгаас хувь хүртэж чадаагүй бололтой. Энэ нь мэдээж удирдлагын хүрээнд хагарал тэмцэл дэгдээж. Түүнээс гадна бас нэгэн ноцтой зүйл ил гарсан нь нийслэлээс шалгадаг байгууллагуудыг “зулгуйдсан” явдал гэнэ. “Тэнгис” нь нийслэлийн өмчит компани тул хоёр жилд нэг удаа нийслэлийн хяналт шалгалтын байгууллагаас шалгадаг аж. Шалгалтанд компаний санхүү аж ахуйн үйл ажиллагаа, үйлчилгээний чанар стандарт зэргийг хамруулдаг. Хамгийн сүүлийн шалгалт 2014 оны 2-р сард ирж 2012-2013 оныг нэгтгэн шалгасан, шалгалт хийх гэж Э эмэгтэй байцаагч дандаа ирдэг гэнэ. Энэ шалгалтын дараа буюу 3-р сард нь шалгалт хийдэг байгууллагадаа “хандив” өргөх тухай яриа Тэнгисийн удирдлагын хүрээнд гарчээ. Өдгөө халагдсан захирлаа анх санаачилга гаргасан гэж буруутгадаг бол цаадах нь би тийм үйлдэлд оролцоогүй, шалгалтаар ноцтой зүйл илэрсэн гэжээ. Ингээд “Тэнгис” нь шалгасан байгууллагадаа “МасВоок” зөөврийн компьютер, “Samsung N1000” загварын бүр мэргэжлийн гэрэл зургийн аппаратыг 4 сая төгрөгөөр  худалдан авчээ. Гайхалтай нь нотебуук, аппарат хоёр эзэндээ очилгүй замдаа алга болжээ.  Ер нь “Тэнгис”ийн дээд удирдлага захирлуудаа халахдаа алагчилж ханддаг гэнэ. Өмнө нь үйл ажиллагаа эрхэлсэн захирлаа ноцтой зөрчил гаргасан хэмээн ажлаас нь халахдаа халсан үеийнхээ бүх хангамжийг бүрэн өгөөд дээр нь олон сарын тэтгэмжийг мөнгөн аягын хамт бэлэглэж байжээ.  Харин удирдлага нь ТУЗ-ийн нарийн бичгээ компаний нууцад халдсан, нууц мэдээлэл зөвшөөрөлгүй олж авсан гээд өмнө нь өгч байсан бүх хангамжаа нийлүүлээд 20 гаруй сая төгрөг нэхэмжилж байна.


NUUTS.mn




 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших