Нууц мэдээллийн уурхай

Бред Питт Жолийг нууж хаалгүй араар нь тавьсан тухай шуугиан дэгджээ

Нийтэлсэн: 2015-10-17 08:05:30

Дэлхийн кино урлагийн хамгийн алдартай хос салахад ганц хуруу дутуу үлдсэн тухай Америкийн хэвлэл, цахим ертөнцөд ид шуугиж байна. Анжелина Жоли нөхрөө өөр эмэгтэйд татагдсан гэдгийг баримттай олж мэдсэн агаад энэ удаагийн урвалт тэдний гэр бүлийг сүйрүүлж мэдэхээр аюултай аж. “In touсh” сайтын мэдээлснээр Бред эхнэрийнхээ байнгийн эрүүл мэндийн асуудал, үүнээс үүдсэн олон аашийг нь цаашдаа тэсвэрлэж чадахаа нэгэнт больжээ.  Нөхрийнхөө илт залхсан, хүйтэн хөндий харьцаанд уурссан Жоли чаддагаараа хардаж эхэлсэн нь Бредийн тэвчээрийг бүрэн барсан гэнэ. Өмнө нь тэрээр бие муутай эхнэрээ ойлгож хаврын тэнгэр шиг аашийг нь тэвчин өнгөрүүлдэг, муудалцах хэрэлдэх ямар нэгэн шалтаг гаргахгүй гэж хичээдэг байсан бол одоо шал эсрэгээр нь хийх болжээ.  Жоли нөхрөө “Lost City of Z” кинонд хамтран тоглож байгаа  үзэсгэлэнт жүжигчин бүсгүй Сиенна Миллертай хардан зовоож байна. “In touсh”  сайтын бичсэнээр Бред түүнийг урьд нь эхнэрээ яаж хардаг байсан шигээ харж бас татагдаж байгаа аж.  Нөхөр нэг л хүүхнийг байнга яриад өдөөд байгаад нь Жоли бүр хагартлаа уурлаж байгаа гэнэ. Тэрээр сүүлдээ тэсэхээ болин Брэдийг киноны зураг авалтаас гарахыг шаардахад нөхөр нь хаалга тас саваад киноны ажилдаа гарчээ.  Түүнээс гадна Сиенна нь энэ зун дөрвөн настай охиныхоо эцгээс албан ёсоор салж ганц бие эмэгтэй болсон тул Жоли улам ч сандран бачимдаж байгааг алдарт хосын найз нарын хүрээнийхэн ам алдсан гэнэ.

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших