Нууц мэдээллийн уурхай

Дэлхийд орос Путин монгол А.Мөнхбат хоёр хүчээ гайхуулж байна

Нийтэлсэн: 2015-10-16 09:55:29


Америк Англитай хамтраад дарж чадаагүй Исламын улс бүлэглэлд Орос хүчтэй цохилт өгч дэлхий даяараа Путины сүр хүчийг гайхаж байна. Тэгвэл түүнтэй зэрэгцэх бас нэг алдартан олон улсад “хүч төгөлдөр” гэдгээ гайхуулж байгаа нь МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат аж. МЗХ-ны удирдагч олон улс дэлхийн тавцнаа сүр хүчин төгс гэдгээ үнэхээр гайхуулж байвал моголчуудын бидний ч бас бахархал омогшил биз. Гэхдээ А.Мөнхбатыг чухам юугаараа олон улсад гайхагдсаныг бодоод бодоод олохгүй юм.  Хэрвээ гайхагдсан бол Ц.Элбэгдоржоос илүү гарчээ гэмээр. Гэтэл Ерөнхийлөгчтөн олон улсад “гайхагдах” гээд байнга гадаадад айлчилж болсон болоогүй бүх хурал зөвлөгөөнд нь очдог тул төрийн тэргүүний урд ормооргүй юм. Ерөнхийлөгч ч тэгж оруулахгүй. “Дайчин удмын үргэлжлэл” гэдэг тухайд маргах юм алга. А.Мөнхбатыг хэлэлтгүй бүх монголчууд гадаадад гарахаараа Чингисийн удам гэж цээжээ дэлддэг. Гэхдээ 1206 оны үед Их хааны дэргэд залуучуудын гэх ямар нэгэн байгууллага байсан эсэх нь тогтоогдоогүй. Мөн хар цагаан жагсаалт үйлдээд Их хаанд нэр дэвшигчдийг баалж байсан нь нотлогдоогүй. А.Мөнхбатыг олон улсад гайхагдсан тухай шуугиан дэгдээж байгаа залуус нь залуучуудын гэх байгууллагаас гаралтай бололтой. Гэхдээ даргаа дэлхийд гайхагдсан гэх нь арай л дэндэнэ. Тэрний оронд Монголдоо гайхагдлаа гэвэл хүн үнэмшинэ. Учир нь А.Мөнхбат сүүлийн үед “гайхагдахаар” олон ажил хийж яваа.
 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших