Нууц мэдээллийн уурхай

С.Эрдэнэ сайдын охин “Төгс-эрдэм сан” ТББ-ыг удирддаг

Нийтэлсэн: 2015-10-16 01:54:37

ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн өргөөг “дээрэмдсэн” гэх шуугиан дэгдээд байна. Өдгөө “Шонхор тауэр” гэдэг нэртэй болсон өнөдр шилэн барилгын түүх нь “Төгс-эрдэм” сан ТББ-д 2010 оны зургадугаар сарын 29-ний өдөр Нийслэлийн Засаг даргын 431 тоот захирамжаар Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр, “UB mart” худалдааны төвийн зүүн урд талд газар олгосоноос эхэлжээ. Уг газрыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2009-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудад боловсрол олгох сургалтыг дэмжих зорилгоор сургалтын төвийн барилга барих зориулалтаар “Төгс эрдэм” сан ТББ өмнө нь авсан ба  0,033 га талбайтай байжээ. Энэ санг С.Эрдэнэ сайдын охин үүсгэн байгуулсан агаад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургалтын төв барьж өгнө хэмээн сайдтан амалж байж. Гэтэл хүүхдүүдэд зориулж босгосон “Шонхор” тауэр нь оффис үйлчилгээний газар болон хувирчээ. Эхний гурван давхарт кафе, зоогийн газар ажиллаж дөрөвдүгээр давхарт нь  “Төгс эрдэм сан” ТББ гэдэг хандив үзүүлдэг газрын хаяг харагдана. Хажууд нь Архангай аймгийн нутаг орны байгууллага гэсэн өөр нэг хаяг,  мөн үндэсний сагсан бөмбөгийн холбоогоо  дөрөвдүгээр давхарт, харин тавдугаар давхар Ардчилсан хүчний холбоо гэх С.Эрдэнэ гишүүний удирддаг холбоо байрлажээ. Мөн тэнд нь Ардчилсан залуучуудын холбоо”-гоо орсон гэнэ.
 

 

NUUTS.mn
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших