Архангайн дарга нар архины халуунд ажилтнаа зодож бэртээжээ
Нийтэлсэн: 2015-10-14 06:38:10
Сүүлийн үед төрийн албанд ямар хүмүүс орчихсон юм бэ гэмээр хэрэг гарсаар байна. Хамгийн аймшигтай нь гэхэд Төв аймгийн Баянчандмань сумын удирдлагуудад зодуулсан гэх бүсгүй ГССҮТ-т хэвтэн эмчлүүлж буй. Мөн цагдаагийн албан хаагч нар архины халуунд нэгнийхээ алтан аминд хүрсэн гэх харуусам мэдээ нийгмийг цочруулсан. Дорнодын БОАЖГ-ын дарга нь ИТХ-ын ажилтанг мөн согтуудаа зодсон мэдээлэл тарсан. Тэгвэл Архангай аймгийн ЗДТГ-ын холбогдох удирдах албан тушаалтнууд ажилтнаа зодож гэмтээсэн талаар “Архангайн мэдээ” фэйсбүүк хуудсанд тавигдсан байна.
NUUTS.mn
