Нууц мэдээллийн уурхай

Нийслэлийн өмчит “Тэнгис”-ийн гүйцэтгэх захирлыг 33.3 саяын урамшуулал авсан гэжээ-1

Нийтэлсэн: 2015-10-14 01:14:14

Нийслэлийн өмчит “Улаанбаатар синема” буюу “Тэнгис” кинотеатрыг ашиггүй ажилладаг гэвэл итгэхгүй байх. Дэлхийн шилдэг бүтээл, Монголын уран сайхны кинонууд долоо хоног бүр нээлтээ хийж үзэгчид шавж дугаарлаж байдаг. Жилдээ нэг сая гаруй хүн үйлчлүүлдэг гэсэн тооцоо бий. Ингэж ашигтай ажилладаг болоод л ажилтнууддаа жилийн ашгаасаа ноогдол хувь олгохоор гэрээ байгуулсан биз. “Тэнгис” жирийн ажилчиддаа бус харин Захиргаа хүний нөөц, ТУЗ-ийн нарийн бичгийн дарга, гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн гишүүд зэрэг дарга сэтэртэй хүмүүсдээ жилийн ашгаасаа ноогдол хувь олгодог гэнэ. Гэхдээ компани ашигтай ажилласан эсэх, ашиг нь хэд гарсан зэрэг нь байгууллагийн нууцад хамаардаг. Жилийн ашгийн яс тоог ТУЗ, гүйцэтгэх захирал, санхүүгийнхэн л мэдэх агаад харин бусад доод ажилтнууд нь мэдье гээд ч чаддаггүй. Тэдэнд энэ онд манайх ашиггүй ажиллаа гээд хэлчихэд л болоо. Жилийн ашгаас ноогдол хувь хүртэх эрхтэй газар, хэлтсийн дарга нарт 2 хувиар бодож өгөхөөр ТУЗ нь шийдсэн байжээ. Ашгаас хувь хүртэх захирал дарга нартай “Контрактын” гэх гэрээ байгуулдаг агаад “шагналын сангийн 50 хувийг менежмэнтийн багт” зарцуулдаг гэнэ. Гэхдээ менежмэнтийн багт ямар албан тушаалтан орох нь тодохойгүй байдаг ч дарга нар гэдэг нь ойлгомжтой.  Контрактын гэрээтэй захирал дарга нар нь ихээхэн давуу эрх хөнгөлөлт эдэлдэг.  Гадаадад сургалтанд явах, утасны мөнгөө компаниараа төлүүлэх, сард бүр кофены мөнгө хэмээн 150 мянган төгрөг авдаг гэнэ. Гэхдээ энэ бүх хөнгөлөлт нь жилийн эцсийн компаний ашгаас хүртэх 2 хувийн урамшууллын дэргэд юу ч биш нь мэдээж.  Компани ашигтай ажилласан эсэхийг контрактын гэрээнд заасан менежмэнтийн багийн захирал дарга нар мэдэх ямар ч аргагүй, компаний нууцад хамаардаг тул ТУЗ, гүйцэтгэх захиралд л санхүүгийн тайлан танилцуулагддаг.  Санхүүгийн тайланг ямар нэгэн аргаар үзэх л хэрэгтэй бөгөөд ТУЗ-ийн экс нарийн бичгийн дарга нь олж авсаныг өдгөө удирдлага нь хууль бусаар компаний нууцад халдсан хэмээн үзэж байна. Экс нарийн бичгийн дарга санхүүгийн баримт бичгээс өөрийн хүртэх ашгаа тооцоолсноос гадна  гүйцэтгэх захирал Ц.Энх-Амгалан нь хувиа авчихсан байсныг ч гаргаж тавьжээ. Өөрт авсан ашгаа тооцоолон гаргасан арга нь ч сэжигтэй тэгээд ч ТУЗ-ийн даргатай ашиг сонирхолын зөрчилтэй гэжээ. Халагдсан ажилтны  баталснаар “Улаанбаатар Синема” компани нь 2012 онд 619 сая, 2013 онд 1 тэрбум 089 сая, 2014 онд 929 сая төгрөгний цэвэр ашигтай ажиллажээ./үргэлжлэл бий/

 

NUUTS.mn

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших