Хятадтай суусан уйгар хүнд 10 мянган юаны урамшуулал өгнө
Нийтэлсэн: 2015-10-13 03:26:49
Шинжаан-Уйгарын засар захиргаа хятад хүнтэй гэр бүл болсон уйгар үндэстэнд 10 мянган юаны урамшуулал олгохоор журам гаргасан тухай Хонгконгийн “South China Morning Post” сонин мэдээлжээ. Гэхдээ энэ нь ердөө эхлэл нь гэнэ. Хэрвээ энэ гэр бүл “үндэстний эв нэгдэл,нөхөрлөлийг” батлан харуулж салалгүй амьдрах юм бол цаашид жил бүр 50 мянган юаны тэтгэлэг авах гэнэ. Хүүхдийг нь цэцэрлэгт үнэ төлбөргүй сургаж сургуульд ороход нь сурах бичиг худалдан авах зэрэгт нь хөнгөлөлт үзүүлэхээр журманд заажээ. Хүүхэд нь дээд боловсрол эзэмших болбол засаг захиргаанаас 5 мянган юаны дэмжлэг бас үзүүлэх аж. Түүнээс гадна хятадтай суусан уйгар хүн эрүүл мэнд, эмчилгээндээ бусдаас давуу эрх эдлэхээр заажээ. Ийнхүү Бэжин бурангуй аргаар уйгарчуудыг уусган шингээж улмаар энэ нутагт байнга гардаг салан тусгаарлах үзлийг номхотгохоор төлөвлөжээ. Хятад нь Зүүн Туркестаныг 1949 онд байлдан эзэлсэн агаад энэ олон жилүүдэд уйгар үндэстнээс хятад хүнтэй суусан тохиолдол ердөө 54-хан удаа гарчээ. Гэтэл манай монгол хүүхнүүд жилд 200-300-гаараа урд хөршийнхөнтэй сууж байна.
НУУЦ.мн