Орос лесби монгол эмэгтэйг согтоож оролдоод зодуулжээ
Нийтэлсэн: 2015-10-13 01:04:44
Бидний ярьдагаар местный хэмээх орос хүүхэн монгол эмэгтэйтэй архи уугаад дараа нь оролдсон биш гайгүй сайн зодуулсан хэрэг Баянзүрх дүүргийн 5-р хороо буюу Жуковын музейн хавьцаа гарчээ. Орос хүүхэн Ел нь 25 настай бол монгол эмэгтэй Б.Г нь 44 настай, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг гэнэ. Болсон явдлыг зодсон гэх эмэгтэй ийн мэдүүлж. “… Ел над руу утсаар яриад “Ганаа эгчээ би шартаад үхэх гээд байна, та шар тайлаад өгөөч” гэж хэлсэн. Би орой 22 цагийн өнгөрч байхад дэлгүүр гараад хүүхэддээ жимс авчихаад ахин яриад “бие чинь гайгүй юу” гэсэн чинь “шартаад үхэх гээд байна” гэсэн. Тэгэхээр би 0.33 литрийн хэмжээтэй хараа архи аваад, “Жуковын сааданд хүрээд ир” гэж хэлсэн. Бид хоёр 0.33 литрийн хэмжээтэй хараа архиа хувааж уусан. Тэрийгээ дууссан чинь Ел “дахиад ганц юм авья” гээд дэлгүүрээс 0.5 литрийн хэмжээтэй хараа архи авсан. Тэрийгээ манай гэрт орж хувааж уучихаад би гаргаж өгөх гээд орцоор явж байтал Ел намайг шууд уруул дээр үнсээд, бөгс, хөх бариад байхаар нь би “зүгээр байгаарай чи” гэж хэлсэн. Гадаа гартал үүдний жижүүр Люда зогсож байсан ба намайг “машинаа холдуул” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “одоо согтуу байна чадахгүй, нөхрийгөө дуудаад холдуулья” гэж хэлсэн чинь Ел “хөгшин хүнтэй битгий муудалц” гээд араас миний хөхнөөс бариад авсан. Тэгэхээр нь би “би чамд түрүүн хэлсэн биз дээ” гээд нүүр лүү нь гараараа түлхээд, үүдний хаалганы даруулга тросс төмөр газар харагдахаар нь аваад нуруу руу 2 удаа цохисон” гэжээ. Харин согтохоороо эмэгтэй хүн сонирхдог нь илэрдэг гэх местный орос бүсгүй лесби маягийн үйлдлээ хүлээсэнгүй. Тэрээр шартаж үхлээ хэмээн “тусламж” ч гуйгаагүй гэжээ. Харин орой нь явж байгаад Ганаа эгчтэйгээ таарч Жуковын хөшөөний хажууд хоёр ч шил архины ёроолыг үзжээ. Нэлээд согтсон хоёр 9-р байрны үүдэнд сууж байтал “…Ганаа эгч энд яагаад гадны машин байдаг юм бэ, эд нар угаасаа гадны машин оруулдаг юм байна гээд тэр өдөр гарч байсан орцны жижүүрийн байран дээр очоод чангаар хараагаад / янхан, гичий, пизда / хаалга тайлахгүй болохоор жижүүрийн байр луу нь орсон чинь жижүүр эгч нөхөртэйгээ хамт байсан. Тэгсэн Ганаа эгч жижүүр эмэгтэйг загнаад нөхөр нь гарах гэтэл 2 удаа орон дээр түлхэж унагаасан. Би “та одоо бие муутай, хөгшин харавсан хүнийг яаж байгаа юм бэ, болиоч” гэж хэлсэн чинь намайг “чи муу одоо муусайн местны оросын шээснүүдийг юундаа өмөөрдөг юм би бол нутагтаа байна” гэж хэлээд намайг цохиж зодсон. Тэр үед хашааны хаалгаар манай байранд амьдардаг орос оюутнууд орж ирэх үед жижүүр хаалга тайлж өгөөд бэхэлдэг тросс төмрийг газар унагаасан чинь Ганаа эгч тэрийг шүүрж аваад миний толгой руу нэг удаа төмрөөр нь цохьсон бөгөөд тросс бариад бүүр ташуурдаад ороолгоод байхаар нь би гараараа хаасан…” гэжээ. Монгол орос хоёр хүүхэн зодолдохыг 9-р байрны оршин суугч Владимир цонхоор харснаа баталжээ. Гэсэн ч зодсон зодуулсан хоёр Монгол Орос нь эв найрамдал сайн хөрш явж ирсэнийг батлан эвлэрсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
НУУЦ.мн
