Нууц мэдээллийн уурхай

Өр нэхэн шүүхэд өглөө хэмээн төрсөн эгчээ машинаар чиржээ

Нийтэлсэн: 2015-10-12 06:48:43

Улаанбаатар суудлын вагон депод вагон угаагч ажилтай, Боржигон овогт П.У гэдэг эмэгтэй нь Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Зээлийн 3 дугаар гудамжинд төрсөн эгч О.У-гаа  мөнгө төгрөг өгсөнгүй, намайг шүүхэд өглөө гэж өөр хоорондоо хэрүүл маргаан өдөж харилцан зодоон хийж биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учируулсан гэмт хэрэгт холбогджээ. Тэрээр эгчээ машинаас түлхэн цээжин биеэр нь 2-3 метр чирж давхижээ. Хохирогч эгч нь “...хэрэг гарддаг өдөр Хан-Уул дүүрэг орох гээд явж байтал саарал өнгийн Соната-6 маркийн машин урдуур ирээд зам хөндөлдөж зогссон. Тэгээд гайхаад хартал машинаас дүү У бууж ирээд ярих юм байна гэхээр нь дагаад машинд нь сууснаас биш бууж очоод шууд үсдэж зодож, янз бүрээр хэлсэн зүйл байхгүй. тэгээд машинд нь суутал чамайг Хан-уул дүүргийн шүүхээс баривчлаад ир гэж хэлээд бид хоёрын дунд маргаан үүссэн. Би “чи намайг ингээд байхдаа яадаг юм, яагаад зүгээр ярилцаж, ойлголцоод явж болдоггүй юм бэ” гэж хэлсэн. Тэгээд машин нь хөдлөөд явахад хойд хаалга нь онгойсон. Гэтэл намайг түлхээд унагаагаад цээжин биеэр чирээд 2-3 метр газар явсан нь үнэн. Тэгээд чи “чи яаж байгаа юм бэ гэхэд хоёр гараараа үс ороож бариад тавихгүй байхаар нь манай нөхөр ирж гарыг нь тавиулсан. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр миний хөл гар шалбарсан гэж гарсан. Би өөрөө өөрийгөө гэмтээгээгүй. У-гийн зулгаасан үсний сэвнүүд надад байгаа. Одоо миний хоёр нүдний ухархай руу өвддөг, бүх бие хавагнаж, хоёр чих шуугидаг гээд миний бие их зовиуртай хэцүү байгаа. Дүү  намайг мөн янз бүрээр гүтгэж доромжилдог. Бас “чи юу ч олж долоохгүй” гэж хэлж байсан. Яагаад тэгж хэлснийг мэдэхгүй байна, танил талаараа хөөцөлдсөн юм уу мэдэхгүй байна. Гүтгэж доромжилсон ярианых нь бичлэг миний утсан дээр байгаа. Олон удаа янз бүрийн шалтаг хэлж шүүх хурлыг хойшлуулж байгаад гомдолтой байна. Мөн сэтгэл санаа үнэхээр хэцүү байна. Ингээд сэтгэл санааны хохирол болон эмчилгээний зардлаа дүү У-гээс нэхэмжилж байна гэв.  Азаар тэр үед нөхөр байсан тулпаа аврагджээ. Харин машинаараа “үйлчилсэн” залуу “...Тухайн өдөр цайны цагаар П.У нь надад би эгчийгээ шүүхэд өгсөн юм тэгсэн чинь хаягыг нь тодруулах гэсэн юм хоёулаа гэрлүү нь очиж үзээд ирье гэхээр нь би өөрийнхөө .....УНП улсын дугаартай соната 6 машинаараа хамт Баянхошуу явсан. Тэгээд түүний эгч нь гэх эмэгтэй бууж ирээд П.У рүү өст хүн өлийн даваан дээр гэгчээр чи өөрөө хүрээд ирлээ гээд миний машины арын хаалгыг онгойлгож хойно машинд сууснаа тэр хоёр мөнгө төгрөг өгсөнгүй, чи намайг шүүхэд өглөө гэх зэргээр хэрэлдэж байсан машинаа хашаа дагуулж зогсох санаатай хөдөлсөн тэр үед П.У-гийн эгчийн суусан талын хаалга онгорхой байсан тэгээд хөдөлсөн чинь эгч нь чи ингээд байгаа юм бол үхээд өгье гэж хэлээд машинаас өөрөө үсрээд буусан тэр үед хажуугаараа унасан байх би машинаа зогсоосон ...цагдаа ирэхийг хүлээгээд сууж байсан чинь нөгөө хүн машины хаалга өшиглөөд байхаар нь би өөрөө машинаас бууж та яагаад хүний машины хаалга өшиглөөд байгаа юм гэж хэлчихээд машиндаа суучихсан. Тэгээд эгч нь ахиж орж ирж суугаад ахиад л хэрэлдэж эхэлсэн тэгж хэрэлдэж байхдаа П.У-гийн толгой болон цээжрүү нь цохиод байсан тэгсэн чинь тэр хоёр  бие биенийхээ үснээс зулгаалцаад байхаар нь би тэр хоёрыг машинаас буу гэж хэлсэн чинь эгчийнх нь нөхөр тэр хоёрыг салгаад өөрийнхөө машинд суулгасан ...шүүхэд аваачиж өгнө гэдэг яриа бол сүүлд цагдаа нар ирсэний дараа П.У нь цагдаад хандаж энэ хоёрыг шүүхэд өгчихсөн байгаа юм аа шүүхэд очихгүй байгаа юм гэж хэлж байсан шүүхэд аваачиж өгнө мөн шоронд хийнэ гэх яриа гараагүй би хажууд нь байж байсан ...эгч нь өст хүн өлийн даваан дээр гэдэг шиг чи өөрөө хүрээд ирэв үү гэж орилоод л миний машины ар талын хаалга онгойлгож орж ирээд суучихсан юм” гэх мэдүүлжээ.
 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших