Нууц мэдээллийн уурхай

2037 он хүртэл Оюутолгойгоос ашиг хүртэхгүй

Нийтэлсэн: 2015-10-12 06:36:29

УИХ дахь Бие даагчдын төлөөлөл нэр бүхий гишүүдийн Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээний талаар Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуны талаар мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Монгол Улс 21 тэрбум долларын өрөнд орж цалин тэтгэвэрээ нэмэх нь битгий хэл хасах тухай ярьж эхлээд байна. 2009 онд Оюутолгойн гэрээ байгуулж байхад манай улс өргүй байсан. Харин 2039 онд гэрээ дүгнэгдэхэд бид ногдол ашиг аваад хоёрхон жил болно. Нэг үгээр хэлэхэд Монгол Улс ногдол ашиг, татвар юу ч авахгүй гэсэн үг. Таван хувийн роялти авч байгаа боловч гурван хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг менежментийн зардал гэж өгдөг. Энэ бүхнийг ярьсны төлөө хувь хүн рүү минь дайрч байна. Ерөнхий сайдын тэр хүндтэй индэр дээрээс тийм зүйл ярина гэдэг эмгэнэл. Төсөв дээр харамсалтай зүйлүүд их байна. Цалин хасч, агентлагуудыг татан буулгаад хоёр тэрбум долларыг л хэмнэж байгаа. Гэтэл энэ мөнгөө Америкийн хуулийн фермд өгч байгаа юм. Тодруулбал, Амеркийн хуулийн 17.5 тэрбум төгрөгөөр зөвөлгөө авах гэж байсан. Үүнийхээ таван тэрбумыг нь шилжүүлчихсэн байгаа. Тодотголоор хоёр тэрбумыг нь шилжүүлнэ. Үлдсэн 10 тэрбумыг нь ирэх оны төсөвт суулгасан. Энэ мэт олон асуудалтай зүйл төсөв дээр байна” гэлээ.

 УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “2009 оны анхны гэрээгээр Монгол Улс 2023 оноос цэвэр ашиг хүртэх байсан. Гэвч Дубайн гэрээгээр далд уурхайн бүтээн байгуулалтад зургаан тэрбум ам.долларын санхүүжилт авснаас болж цэвэр ашиг хүртэх хугацаа 2037 он хүртэл хойшилсон гэдгийг Ерөнхий сайдын Ажлын хэсэг хэлсэн. Оюутолгойн асуудал ийм хүнд нөхцөлд хүрээд байхад  “Шударга ёс” эвслийн бүлэг яагаад энэ талаар дуугарахгүй, эсэргүүцэхгүй байна вэ. Хаврын чуулган хаах үед МАН-ын бүлгээс “Дубайн гэрээний талаар дүгнэлт гаргаж байгаа. Удахгүй мэдээлнэ” гэж байсан ч өнөөг хүртэл чимээгүй байна. Ерөнхий сайд Оюутолгойг битгий улс төржүүл гэсэн. Дэлхийд  хоёрдугаарт орох, Монгол Улсыг олон жил тэжээх томоохон ордоос ашиг хүртэж чадахгүйд хүрч байхад бид үгээ хэлэх ёстой” гэсэн юм.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Бид 2023 оноос Оюутолгойн ногдол ашгийг хүртэх байсан бол 2037 оноос авч эхэлнэ гэж Ерөнхий сайд хэллээ. 2037 он гэхэд үүнийг хийсэн хүмүүс энд байхгүй. Харин бидний үр хүүхдэд үлдэх ёстой. Дараа дараагийн Оюутолгой шиг том ордууд зөв явах ёстой. УИХ-аар 2009 онд Оюутолгойн бүтээн байгуулалтыг хэлэлцэж байхад “Далд уурхайн бүтээн байгуулалтыг 1.5 тэрбум ам.долларт багтаана гэж байсан. Гэтэл одоо 6.2 тэрбум орчим ам.доллар болсон. Энэ  мөнгийг дэлхийн акул болсон санхүүгийн байгууллагаас авна. Сангийн яамаар үүний баталгааг гаргуулсан. 6.2 тэрбум ам.долларын хоёр тэрбумыг нь хөрөнгө оруулагчийн авсан зээл, хуримтлагдсан оронд зарцуулна. Өөрөөр хэлбэл  анхны хийгдсэн хоёр тэрбум ам.доллараа буцаагаад авчихаж байна гэсэн үг. Гэтэл бид 34 хувьд ногдохыгоо төлөөд л явж байна. Цаана  үлдсэн дөрвөн тэрбум ам.долларыг олон улсын  санхүүгийн байгууллагаас авсан хүү дээр шимтгэлийн 1.9 хувийг нэмээд Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтад зарцуулна гэж гэрээнд заажээ. Гэхдээ Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтад хэдэн төгрөг зарцуулахыг тодорхой хэлэхгүй байгаа. ТЭЗҮ өөрчлөгдөнө гээд байна. Энэ нь дахиад  их хэмжээний тэрбум ам.долларын зардал гаргах магадлалтай” гэх мэдээллийг сэтгүүлчдэд өглөө.

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших