Нууц мэдээллийн уурхай

“Эрдэнэт” үйлдвэр нь ямар ч хэрэггүй оюу чулууг хулгайлсан хэмээн ажилчдаа тагнуулаар шалгуулжээ

Нийтэлсэн: 2015-10-12 02:13:25

Манай саалийн үнээ болсон “Эрдэнэт” нь удахгүй хаалтын менежмэнтэндээ орох гэж байна. Өдгөө ашиглаж болох бүхнээ ашиглах нь мэдээж ч ямар хэрэггүй, өөрсдийнх үйлдвэрлэлд тохирдоггүй, гаргаад зарсан ч үнэ хүрдэггүй оюу чулуу гэгчээ их харамлаж хажигладаг хэвээрээ гэнэ. Өмнө нь үйлдвэрлэлийн талбайгаас оюу чулуу буюу малахитыг хулгайлсан хэмээн халдаг байсан бол өдгөө бүр тагнуулаар шалгуулж зовоодог болжээ. Энэ хавар л гэхэд Хүдрийн ил уурхайн Уурханй зам овоолгын хэсэгт ажилладаг Ч.Э, Б.Б, Н.Э нарыг үйлдвэрлэлийн талбайгаас оюу чулууны агууламж бүхий үнэт чулуу хулгайлсан хэмээн ажлаас нь халаад тагнуулд өгчихжээ. Орхоны тагнуулын нөгөө хэдийг хэсэгтээ шалгасан гэнэ. Гэтэл хулгай хийсэн гэх ажилчид нь белазаар ачиж авчиран асгасан хаягдал гэх шорооноос авчээ. Ногоон саарал өнгөтэй тиймэрхүү чулуугаар хөөрөгний толгой мөн шатар ч хийдэг аж. Үйлдвэрийн захиргаа ажилчдаа үнэт чулуу хулгайлсан гэсэн атал “Эрдэнэт”-ийн судалгааны төв нь ажилчдын авч гарсан гээд байгаа чулууг “…эрдэнийн чулуунд хамаарах цэвэр оюу биш харин исэлдэж шаварлаг болсон чулуу” гэж тодорхойлжээ. Тэгээд ч малахит буюу оюуны агууламжтай чулуу нь үйлдвэрийн технологийн процессд тохирдоггүй, баяжигдадгүй, баяжуулалтанд орсон ч ямар нэгэн үр дүн гардаггүй бодис гэдгийг технологийнхон нь баталдаг гэнэ. Ийнхүү хуулийн байгуулагынхан эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзчихаад байхад үйлдвэрийн захиргаа нь ажлаас халсан шийдвэрээ цуцлаагүй л байна.
 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших