Хүү нь урваснаас болж В.Якунин огцрох өргөдлөө гаргасан нь тодорхой болжээ
Нийтэлсэн: 2015-10-12 01:35:19
Оросын улстөрчдөөс монголчуудад танил гэдгээрээ Путины дараа орох В.Якунин өнгөрсөн зун огцорсон. “Оросын төмөр зам” ХН-ийг олон жил удирдаж манайд ч олонтоо ирж байсан тэрээр Ерөнхийлөгчийн ойрын хүрээлэл гэдгээрээ хэзээ ч албан тушаалаа буухгүй юм шиг ханхалзаж байсан. Гэсэн ч түүний Оросын төмөр замын удирдлагыг 10 жил атгасан цаг хугацааг төгсгөхөд хүү нь Андрейгийнх нь урвалт том түлхэц болжээ. Якунины хүү нь Оросын иргэншилээсээ татгалзаж Английн харьяат болохоор өргөдөл гаргасан нь өдгөө тодорхой болжээ. Хүүгийнх нь энэ үйлдлийг Ерөнхийлөгч Путин урвалт гэж шууд нэрлэжээ. Ялангуяа Баруунтай бараг дайны байдалд байгаа өнөө үед энэ нь Оросын дээд удирдлагын хүрээнээс гарах ёсгүй сонсогдох учиргүй явдал гэнэ. Аавыгаа Оросын хамгийн том төрийн өмчит компаний нэгийг удирдаж байхад хүү Андрей нь 400 сая долларын хөрөнгөтэй “VIY Management” гэдэг хөрөнгө оруулалтын том компанитай болж чаджээ. Энэ компанид хамаарагддаг “Региональная гостиначная сеть” хэмээх зочид буудлын сүлжээ нь “Оросын төмөр зам” ХН-тэй нягт холбооотой бүр 500 сая долларын хөрөнгө оруулалт хийлгэж чадсан байжээ. Мөн хүү нь “Оросын төмөр зам”-ийн нэгэн охин компани болох “Трансконтейнор”-тай хамтран “Far East land Bridge” гэдэг тээвэр зуучийн том групп байгуулсан гэнэ. Эх орноосоо урвасан гээд байгаа нь 2014 оноос Лондонд амьдарч байгааг В.Якунин хүлээн зөвшөөрчээ.
NUUTS.mn
