Нууц мэдээллийн уурхай

НДЕГ-ын дарга Ц.Уртнасан хууль бус захирамжийн хэргээсээ мултарч чаджээ

Нийтэлсэн: 2015-10-12 01:03:24

Хятадууд нүүрс ихээр авдаг байх үед Өмнөговийн Цагаан хад нь маш их эрэлттэй газар байсан. Энд газар авсан компаниуд ихээхэн ашигтай ажилладаг байсан. Газар авахын тулд хятад монголгүй л зүтгэдэг түүнд аймгийн удирдлага ч оролцдог байжээ. 2011 онд Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын кадастрын албаны мэргэжилтнээр ажиллаж  З.Эрдэнэбат нь байхдаа албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж А/504 тоот гаалийн хяналтын талбайн зориулалтаар “Тэгүлэн хүлэг” ХХК-нд Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Цагаан хад гэх газарт 10 га газар олгосон захирамжийг Аймгийн засаг даргын орлогч Ц.Уртнасангаар гаргуулж “Тэгүлэн хүлэг” ХХК-ийн гүйцэтгэх захирал БНХАУ-ын иргэн Жин гуанг /Алтангэрэл/ гэгчээс Монгол улсын иргэн Б.Очирбат, Ц.Зоригтбаяр нарын дансаар дамжуулан 430 сая төгрөг авсан хэрэгт харин НДЕГ-ын дарга нь Өмнөговь аймгийн засаг даргын орлогчоор ажиллаж байхдаа 2011 оны 8-р сарын 12-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хад гэх газарт “Тэгүлэн хүлэг” ХХК-нд 80 сая төгрөгийн суурь үнэлгээтэй 10 га газрыг эзэмшүүлэх, иргэн Ц.Зоригтбаярын нэр дээр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутагт 3.600.000 төгрөгийн үнэлгээтэй 900 мкв газрыг эзэмшүүлэх А/504 тоот захирамж гаргаж албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ. Энэ хэрэгт аймгийн ЗДТГ-ын төлөөлөн оролцсон  Ч.Баярмаа нь “….Ц.Уртнасан нь 2010 оны 11 дүгээр сараас 2012 оны 05 дугаар саруудад Өмнөговь аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан. Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх захирамж гаргах эрх нь засаг даргын бүрэн эрхэд хамаардаг бөгөөд хэрэв засаг даргын бүрэн эрхийг орлогчид шилжүүлсэн тушаал, шийдвэр гарсан тохиолдолд Засаг даргын орлогч тийм захирамж гаргах эрхтэй. Би шинжээчийн дүгнэлттэй танилцлаа. Ц.Уртнасан нь засаг даргын орлогчоор ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа хэтрүүлэн захирамж гаргаж “Тэгүлэн хүлэг” ХХК-д газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон байна” гэжээ. Харин аймгийн алдарт Засаг дарга Б.Бадраа нь 2011 оны 9-р сарын 21-ний өдрийн А-578 дугаартай захирамжаар Засаг даргын орлогчЦ.Уртнасангийн А-504 тоот захирамжийг хүчингүй болгожээ. Тэрээр энэ тухайгаа.”Би 2008 оны 11-р сарын 6-ны өдрөөс эхлэн аймгийн засаг даргаар ажиллаж байна. Ц.Уртнасан нь 2011 оны 11-р сарын 24-ний өдрөөс томилогдож 2012 оны 5-р сарын 30-ны өдөр чөлөөлөгдсөн. Миний хувьд Ц.Уртнасангийн гэр бүл нь Улаанбаатар хотод байдаг ажил цалгардуулж байсан тул ажлаа сайн хийхийг үүрэг болгосон. Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон тохиолдолд захирамж гаргах эрх бий болно. Түүнээс засаг даргын эзгүйд хөрөнгө мөнгө, боловсон хүчин, газар эзэмших, ашиглах, өмчлөлтэй холбоотой асуудалд захирамж гаргах эрх байхгүй. Бүр зайлшгүй нөхцөлд засаг даргатай зөвшилцөж зөвшөөрөл авч байж захирамж гаргах эрх олгогдоно. Тухайн үед би ээлжийн амралттай байсан. Энэ захирамж гарснаас нэг сарын дараа манай хуулийн хэлтсийн дарга Баярмаа танилцуулахад нь мэдсэн. Баярмаа хэлэхдээ засаг даргын орлогчид уг захирамжийг гаргах гэж байхад нь та газар олгох захирамж гаргах эрхгүй гэдгийг сануулсаар байхад зөрж  захирамжийг гаргасан гэж байсан. Миний хувьд хууль зөрчиж гаргасан захирамжийг хуулийн дагуу хүчингүй болгосон” гэжээ.  Ц.Уртнасан нь эхэндээ энэ мэтээр захирамж гарган “бие даан” ажиллах гэж үзсэн боловч аймгийн Засаг даргадаа бут авахуулсан гэдэг. Сүүлдээ өрөөнөөсөө ч гарахаа байн суусаар дараа нь ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгч хотод С.Эрдэнэ сайд дээрээ ирсэн. Шүүх НДЕГ-ын албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлсэн хэргийг нь хэлэлцээд Засаг даргын орлогчоор ажиллаж байхдаа гаргасан захирамж дахь гарын үсэг нь “хуурамч байна” гэсэн үндэслэлээр хэргийг нь хэрэгсэхгүй болгожээ.
   
 

NUUTS.mn

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших