Нууц мэдээллийн уурхай

Лу.Гантөмөрийн бүх “Боловсролын тэргүүн”-ийг Д.Сумьяабазар хуурайлжээ

Нийтэлсэн: 2015-10-12 00:53:35

Саяхан Монголын багш нарын баярын өдөр тохиолоо. Багш нар нь сурагчид шавь гээд нэлээд их сүлжээтэйд тооцогддог тул улстөрчдийн хувьд чухал, сонгуулийн үед хэрэгтэй хүмүүсд тооцогддог. Багш нарын “шавь” гэсэн сүлжээг чадамгай ашигладаг гишүүний нэг нь “Ажнай” Д.Бат-Эрдэнэ юм. Түүний сонгууль дөхөөд ирэхээр хийдэг амраадаг, газар үзүүлдэг аялуулдаг арга хэмжээнд нь голдуу багш нар л явдаг. Тэгвэл Ардын намаас ийм нэгэн “ухаалаг” гишүүн тодорсон нь аварга Д.Сумьяабазар гэнэ. Тэрээр саяны багш нарын баяраар “төрөлх” тойрог болох Сонгинохайрханы багш нарыг одон тэмдэг жуух бичгээр дарах шиг болжээ. Нийтдээ “боловсролын тэргүүний” 40, яамны жуух бичиг 60 ширхэгийг тус тус тараан бараг 100 гаруй багшийг шагнажээ. Шагналын хур буулгасан гишүүнийг магтахаас яахав.. Түүний Лу.Гантөмөрөөс нэг дор тийм олон тэргүүний тэмдэг бас жуух бичиг хэрхэн салгаж чадсан нь гайхалтай. Яамны хэд ахиад бааханыг захиалж хийлгэхгүй бол  нөөцөнд байсан хэд нь бараг  дуусгасан сурагтай. Гэтэл цаана нь АН-ын зарим нөхөд тойрогтоо тараах гээд гуйж хөөцөлдсөн боловч олдоогүй гэнэ. Дөрвөн жил сайд хийдээ номын сан нь кофе шопоос илүү үнэтэй хэрэгтэй гэдгийг хүүхэд залуусд ойлгуулж чадаагүй сайдтан яамныхаа одон тэмдгийн нэр хүндийг нэг их хайхардаггүй бололтой.
 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших