Нууц мэдээллийн уурхай

Сирид 15 “F-16” Оросын 62 “Миг”-ийг устгажээ

Нийтэлсэн: 2015-10-09 03:15:12

Өнгөрсөн зунаас эхлэн Оросын хэвлэлүүд манай “Су-35” сөнөөгч бүхий л техник тактикийн үзүүлэлтээрээ гадаадын ижил төрлийн өрсөлдөгчид болох Францын Rafale, Eurofighter Typhoon,  болон Америкийн F-15 Eagle, F-16 Fighting Falcon, F/A-18E/F Super Hornet и F-35 Lightning II.“ нараас давж гарсан хэмээн шуугисан.  Гэхдээ цэргийн мэргжилтнүүүдийн тайлбараар дээрхи харьцуулалт нь буруу аж. Су-35 нь Су-27-гийн сайжруулсан загвар агаад Оросын анилалаар хүнд сөнөөгч гэдэгт ордог бол НАТО-гийн ангилалаар “агаард ноёрхогч сөнөөгч” гэдэг төрөлд ордог. Энэ ангилалд F-22 Raptor болон F-15Eagle  хамаарагддаг аж. Гэхдээ дээрхи бүхий л сөнөөгчид бүгд “тавдахь үеийн” загварууд юм. Дөрөвдөхь үеийн сөнөөгч онгоцны гол шинж нь дунд болон холын зайг туулах чадвар, тулааны үед манервлах боломжоо  жолоодлого галын систэмтэй дээд зэргээр хослуулах явдал байсан. Мөн амьд үлдэх чадвар буюу байлдааны даалгаврын үед гэмтэл авсан ч эсэн мэнд газардах боломжийг нэмэгдүүлэх шаардлага тавигдаж байжээ. Энэ шаардлыг хамгийн боломжит хэмжээгээр хангасан сөнөөгч нь 70-аад оны үед F-15Eagle  байсан. 1982 онд Израйлийн агаарын цэргийн хүчин энэ онгоцыг байлдаанд анх оруулснаар давуу чадвар нь цэргийн ертөнцийг гайхшруулсан удаатай. 7-р сарын 9-11-ны хооронд болсон гурван өдрийн агаарын тулаанаар 15 ширхэг F-15Eagle нь Сирийн 76/Израйлийн тоогоор/ ширхэг буюу Зөвлөлтийн тоогоор 62 Мигийг сөнөөсөн гэнэ. Өөрийн талаас нэг ч онгоцоо алдсангүй.  Дөрөвдөхь үеийн онгоцны дараа тавдахь үеийн сөнөөгчийг бий болох концэпци боловсруулагджээ.  Цэргийн мэргэжилтнүүд энэ үеийнхэн нь өмнөх үеийнхээ бүхий л дээд үзүүлэлтийг дайсны радарт үл ажиглагдах чадвартай хослуулсан байх гэж томьёолсон.  Америкийн цэргийн үйлдвэрлэл энэ тал дээр их амжилт гаргаж дээрхи хоёр чадварыг төгс нэгтгэсэн Стеллс технологийг боловсруулан F-117 Nighthawk сөнөөгчийг гаргаж чадсан.  Өдгөө цэргийн ертөнцийн хүрээнд Сирид ахин Орос Америкийн сөнөөгчид агаарын халз тулаан хийх боломжийн талаар шуугиж байна. Оросын талаас Су-35 Америкийн талаас F-22-ыг бие биедээ тэнцэх өрсөлдөгчид гэж үзэж байгаа аж. Ийм боломж гарах эсэхийг одоо харах л үлдэж.
   
http://ru-aviation.livejournal.com/-оос товчилон орчуулав.
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших