Нууц мэдээллийн уурхай

Хятадад уйгар түвд хүнийг хүчээр эрхтний донор болгодог

Нийтэлсэн: 2015-10-08 07:37:57

Саяхан Америкд айлчлал хийсэн Хятадын дарга Си Жипинь нэг асуудлыг хэлэлцэхээс тун чадамгай зайлсхийж чадсан нь өдгөө урд хөршид цэцэглээд байгаа хүний эрхтний наймаа байсан.  Коммунист нам эрх барьдаг энэ улсад үндэсний цөөнх болох уйгар, түвд, шажины хориглосон урсгал болох Фальгуныхан болон христ шажинтнуудаас эрхтнийг нь хүчээр авдаг. Олон улсын Засгийн газрын бус байгууллага болох “Эмч нар хүний эрхтнийг хүчээр авахын эсрэг” нийгэмлэгийн доктор Торстен Трэй Бээжин 2014 онд хоригдлуудаас эрхтнийг нь авах явдлыг зогсооно гэж амласан ч хөдөлмөрийн лагерьд хоригдож байгаа хэсгийг нь орхигдуулсан гэнэ. Голдуу үзэл суртлын асуудлаар буруутгагдсан хүмүүсийг цагдаагийн газрын шийдвэрээр хөдөлмөрийн лагерьд гурван жилээр явуулдаг.   Ингэж яллагдсан хүмүүс нийт хүмүүжигчдийн тал хувийг эзэлдэг. Нэгэнт шүүхийн бус шийдвэрээр шийтгэгддэг тул статистик тоог нь нарийн гаргах боломжгүй аж.  Хүний эрхтний наймаа нь 1980 оноос Хятадад цэцэглэж эхэлсэн. Эхлээд цаазын ял авсан хүмүүсийн эрхтнийг зөвхөн өөрийн иргэддээ зарж байсан. Энэ үеэс л нарийн тоо баримтыг хатуу нууцлах тухай НАХЯ-ны нууц тушаал гарсан нь одоо ч хэрэгжиж байна. 1990 оноос эрхтний нэмэлт эх үүсвэрд уйгар, түвд зэрэг үндэсний цөөнхийг оруулах болжээ.  Энвэр Тохти хэмээх эмчийн мэдүүлснээр 1995 онд түүнд дээд хэмжээ авсан ч тогтоол гүйцэтгэгдээгүй байгаа нэгэн уйгар хүний элэг бөөрийг авах мэс засал хийхийг тушаасан гэнэ.  Удалгүй бас нэгэн эх үүсвэр гарч ирсэн нь шажны Фальгун урсгалынхан байлаа. Комминист эрх баригчид энэ урсгалыг хууль бус хэмээн зарлаад дагагчидыг нь хатуугаар мөрдөн мөшгиж эхэлсэн. 70-100 сая дагагчидтай гэдэг энэ урсгалынхан маш том нөөц болсон. 2001 оноос фальгунчуудын эрхтнийг хүчээр авч бүр гадныханд зарж эхэлсэн. “Эмч нар хүний эрхтнийг хүчээр авахын эсрэг” нийгэмлэгийн баталж байгаагаар Хятадын эмнэлгүүд эрхтэн шилжүүлэх мэс заслын донорын тал дээр ямар ч асуудалгүй шахам байдаг нь гайхалтай гэнэ. Эрхтэн солиулах гэсэн өвчтөнд хэзээ шинэ эрхтэн ирэхийг цаг хугацааны хувьд маш нарийвчлалтай хэлж чаддаг нь донор эрхтний найдвартай баазтайг  харуулж байгаа хэрэг аж. 2006 оны байдлаар Хятад даяар эрхтэн шилжүүлэн суулгадаг 600 төв байсан бол өдгөө бүр олширсон. Хөдөлмөрийн лагерь шоронгуудад үе үе эмнэлгийн маш нарийн шинжилгээ хийгддэг нь цэвэр эрхтэн авах зорилготой байдаг. 2000-2008 оны хооронд Фальгун урсгалын 65 мянган дагагч болон 2000-4000 мянган уйгар түвд хүн эрхтний наймааны махны машинаар оржээ. Ийнхүү Хятадын засаг захиргаа нь маш ашигтай болж байгаа энэ наймааны төлөө ард түмнийхээ нэг хэсгийг нууцаар нядалж  байна.

“Human Organ Trafficking in China Continues”  нийтлэлээс товчилон орчуулав
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших