Монголын дугуйн холбооны генсек “Вэн зоу” зочид буудлыг нядаах шахжээ
Нийтэлсэн: 2015-10-08 03:56:06
Манай дугуйчид амжилтаараа бөх буудлагын дараа явдаг. Дугуйн холбооны генсекээр “Атилла байк” компаний захирал, “Атилла” дугуйн дэлгүүрийн эзэн ажилладаг. Тэрээр саяхан хятадын хөрөнгө оруулалттай “Вэн зоу” зочид буудлыг нураах шахан ажилчдыг нь “хятадын боол” хэмээн зад загнажээ. Генсэкийн ширүүн гарт “Дэлл” маркийн компьютерийн дэлгэц 180х60 см хэмжээтэй хаалганы шил, 185х125 см хэмжээтэй хананы шил, 415х122 см хэмжээтэй хаалганы шил өртөж цохихыг нь цохин хагалахыг нь хагалан нядаасан гэнэ. Хэрэг явдал тус зоогийн газарт өдөржин ууж идсэний дараа нэг найзыг нь буудалдаа хонуулахгүй гэснээс болж. Буудлынхан “танай найз ухаангүй согтсон байна, шөнө бөөлжсөндөө хахвал хэн хариуцах вэ “ хэмээн татгалзахад уурссан генсек “сэлэм эргүүлж” эхэлжээ. Эхлээд жижиг хар цүнхээрээ ресейпшины ширээн дэх компьютерийн дэлгэцийг хага савж. Хамгаалагч энэ тухай “…ресепшин дээр хүн агсам тавиад байна гэхээр нь би яваад очтол ресепшины ширээний урд нилээн согтуу байдалтай 40 орчим насны эрэгтэй зогсож байсан. Ширээн дээр байсан компьютерийн дэлгэц доошоо хараад уначихсан байсан… Тэр ах шатны хажуу талын довжоон дээр гараад хажууд нь байсан рекламны самбарыг орилоод 3-4 удаа өшиглөж цөмөлсөн. Тэгэхээр нь Цогт-Очир бид 2 барьж автал орилж хашгираад тэрүүгээр явж байсан хүмүүсийг "хятадын боол, шээс" гээд байхаар нь гавлаад дотогшоо оруулаад үүдний сандал дээр суулгасан. Тэгтэл тэр ахын хүүхэд нь гэх залуу орж ирсэн. … хүүхэд нь Цогт-Очир бид хоёрт хандан та хоёр байгаа болохоор аав тайвшрахгүй агсам тавиад байх шиг байна түр холдож бай гэхээр нь Цогт-Очир бид 2 холдоод хараад зогсож байтал тэр ах хөлөөрөө шилэн ханыг цөм өшиглөсөн. Энэ үед хүүхэд нь тэр ахын дээр нь гараад хориглоод дарж байсан. Тэгээд Цогт-Очир бид 2 хүүхэдтэй нь хамт 3-уулаа бариад зогсож байтал удалгүй цагдаа болон тэр ахын найз нь ирсэн…” гэж мэдүүлжээ. Цагдаа нар генсекийг Баянзүрхийн эрүүлжүүлэх рүү хүргэсэн ч эрүүл мэндийн шалтгаантай гэсэнд ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ. Гэтэл “Вэн зоү” зочид буудлаас дахин дуудлага ирж нөгөө хүн чинь ахин ирээд агсан тавьж байна гэжээ. Болсон явдлаас 10 хоногийн дараа генсек ирээд бүх хохирлоо нөхөн төлсөн гэнэ.
NUUTS.mn
