Нууц мэдээллийн уурхай

Орхонд экс нөхрийнхөө шинэ эхнэрийн машины цонхыг хагалж гэмтээсэн хэрэг гарчээ

Нийтэлсэн: 2015-10-08 01:17:43

33 настай эмэгтэй Ч.Я нь өмнө нь хамтран амьдарч байсан эрийнхээ шинэ эхнэрийн  “Тоёота альпрад” маркийн тээврийн хэрэгслийн баруун талын хойд хаалганы цонхыг хагалсан, арын багаажны тагны орчим цохиж хонхойлгон санаатай гэмтээж 250 000 төгрөгийн хохирол учруулсан хэрэг Орхон аймгийн Баян-Өндөр сум Булаг багийн нутаг дэвсгэрт байрлах “Авто гоёл” засварын газарт гарчээ. Энэ тухайд машины эзэн эмэгтэй “…оройн оройн 23 цагийн үед нөхрийн хамтаар машинаа авах гээд засварын газар руу эргэх гэж байхад миний машины хажууд Ч.Я гэх эмэгтэй зогсож байсан. Тэгээд бид хоёр очоогүй хажуугаар нь өнгөрөөд явсан. Бид хоёрыг явж байхыг харчихаад над руу залгаад хажуудах З-тай яриул гэхээр нь би  утсаа өгсөн. Тэдний ярьж байгааг сонсоход машины чинь цонхыг хагаллаа шүү гэж ярьж байсан. Тэр үед л миний машины шилийг хагалсан  байх. Би машин дээрээ буцаад очиход миний машины жолооч талын хаалганы цонхны шилийг хагалсан, будаа шиг үүрсэн байсан. Мөн хагарсан цонхны харалдаа доор нь хоёр хэсэг газар цөмөрсөн байсан. Тэгээд би машинаа асаагаад хорооллын эцэс рүү явж байтал нэг машин гүйцэж түрүүлээд зогсоод нөгөө  эмэгтэй бууж ирээд миний машинд орж ирээд надтай уулзаад би машины чинь цонхыг хагалсан шүү З-аар төлүүлээрэй гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи наад асуудлаа өөрөө зохицуул, өөрөө төлж өг гэсэн. Тэгээд юм яриагүй, Я буугаад явсан. Маргааш нь утас руу нь залгахад утсаа аваагүй, тэгээд би цагдаад өргөдөл бичиж өгсөн. Би тэр эмэгтэйг сайн танихгүй, урьд нь З-тай хамт амьдардаг байсан гэсэн. Намайг хуучин нөхөртэй нь  хамт амьдраад байгаа болохоор өс хонзон санаж л хагалсан байх“ гэжээ. Харин экс нөхөр нь “тухайн өдөр бид машинаа авах гээд ирэхэд миний хуучин амьдарч байсан Я ирчихсэн байсан. Машиныг нь таньдаг болохоор ирсэн байхаар нь би хэрүүл болох байх гээд машинаа авалгүй цаашаа өнгөрөөд явсан.  Өнгөрөөд явахыг хараад Я миний утас руу залгаад хүрээд ир гэхээр нь очоогүй явсан чинь ирэхгүй бол машины чинь цонхыг хагаллаа гээд байсан, би хэрэггүй ээ хэрүүл уруулаа машины цонхонд гаргаад яахав гэж хэлээд эхнэрийн хамт яваад өгсөн. Утсаар ярьж байхад машины цонхыг хагалж байгаа чимээ гарч байсан болохоор цаашаа яваад 10-15 минутын дараа эргээд очиход эхнэрийн  Тоёота маркийн дунд гарын ангилалын машины жолоочийн арын хаалганы хажуу жижиг шилийг хагалчихсан байсан. Хагархай нь газарт цохигдоод үүрсэн байдалтай байсан. Өмнө нь Я-тэй жил гаран хамт амьдарсан. Гэхдээ бидний дунд гэр бүлийн баталгаа байхгүй, таарч тохирохгүйн улмаас тусдаа амьдарч байгаа. Үүнээс болоод эхнэрийн машины шилийг хагалсан гэж бодож байна” гэжээ. Шүүх хартай шартай эмэгтэйд нэг жилийн тэнсэн өгчээ.

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших