Нууц мэдээллийн уурхай

Хятадын нууцлагдмал 3 уршиг : Нууц банкны сүлжээ

Нийтэлсэн: 2015-10-07 07:19:30

Урд хөршийн Ерөнхий сайд Ли Кацянь саяхан олон жил нуун дарагдуулж ирсэн урхагшсан гурван асуудлаа дэлгэсэн нь нууц банкны сүлжээ, газрыг зориуд ашиглахгүй дарах, ажилгүйдлийн түвшний тухай хуурамч мэдээлэл гэж нэрлэжээ. Хонконгийн “Дунсянь” сэтгүүл өнгөрсөн сарын 2-нд болсон Хятадын Төрийн зөвлөлийн гуравдахь удаагийн хуралдаанд Ерөнхий сайд нууц банкны сүлжээг ноцтой асуудал болсоныг зарласан гэжээ. Хуралдаанд Хятадын төв банк, төрийн мэдлийн дөрвөн том банк болон СЯ, Банкны салбарыг зохицуулах улсын комиссын удирдлагууд оролцсон. Ерөнхий сайд 1999 оноос хойш яригдаж ирсэн нууц банкны сүлжээ одоо бүр ил гараад 16 жилийн турш хуулиас гадуур оршин тогнож ирсэний учрыг цугласан сайд дарга нараас асуужээ. Одоогийн байдлаар Хятадын 120 хотод 3350 нууц банк ажилладаг гэнэ. Юань болон валютыг нууцаар гадагшаа гаргах үйл ажиллагаа эрхэлдэг энэ сүлжээнд 120-140 мянган хүн хамаардаг аж. 200-2004 онд нууц банкнуудын сувгаар Хятадаас 450-800 тэрбум юань гарсан нь бараг 70-125 тэрбум доллар болжээ. Тэгвэл 2012 онд энэ тоо өсөж 3 их наяд юань буюу 475 тэрбум доллард хүрчээ. “Дунсянь” сэтгүүлийн баримтаар энэ зуны 6-р сарын 24-ноос 8-р сарын 14-ны хооронд л гэхэд нууц банкаар дамжин 620 гаруй тэрбум юань гадагшаа гарчээ. НАХЯ нь 8-р сарын 30-нд “нууц банкны сүлжээнд өгсөн цохилт”-ынхоо талаар хоёр сарын ажиллагаагаар 37 нууц банкыг илрүүлж 75 хүнийг баривчлан 240 тэрбум юаны гүйлгээг таслан зогсоосон гэж тайлагнасан. Ерөнхий сайд нууц банкны сүлжээ амь бөхтэй оршиж бүр цэцэглэсээр байгааг бүгд мэддэг ч таслан зогсоох талаар хэн ч юу ч хийхгүй байна гэж уурссан гэнэ. Нууц  банкыг устгаж чадахгүй байгаа нь төрийн албан хаагчид авлигалд идэгдэж улс орны санхүүгийн салбар унан доройтож байгаагийн илрэл хэмээн тэрээр хуралдаан дээр мэдэгджээ.

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших