Нууц мэдээллийн уурхай

Морьтой даргадаа 9 км хөөгдөж бахардсан хилчин 35 сая төгрөгийн нөхөн төлбөр авчээ

Нийтэлсэн: 2015-10-07 01:18:27

Төрийн нэгэн хүчний байгууллага албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан албан хаагчийн ар гэрт нэг удаагийн буцалтгүй тусламж хэмээн 6-хан сая төгрөг өгчээ. Тэгвэл дэргэд нь ХХЕГ хамаагүй “хоншоортой” загнан морь унасан даргадаа хөөгдөн 9 км гүйгээд бахардсан хилчиндээ  35 сая төгрөгийн нөхөн төлбөр төлжээ.  Хилчнээ мориор хөөж бахардуулсан хэрэг Дорнод аймгийн Матад суманд байрлах  хилийн цэргийн 0306-р ангид гарчээ. Харуулын дарга Х.Б нь тус ангийн “Муу худаг” гэх заставд хугацаат цэргийн албан хаагч Г.Ч, Б.Р нарыг “пароль буруу” тавьсан хэмээн харуулын байрнаас 1...2,1...3 дугаар тэмдэгт хүртэл нийт 9 км газар мориор хөөж, М.Ч-г бууны мөрлөгчөөр цохижээ. Цохиулсан хилчин бахардаж унаад ангийн эмнэлэгт сэргэсэн бол нөгөөх нь хурдавчилсан кроссд арайхийн тэсэн үлдсэн гэнэ. Бахардсан хилчин “…харуулын дарга бид хоёрд зам дагаж яваад 1...2-р багана дээр чулуугаар өөрийн 11 гэсэн пароль тавь” гэсэн үүрэг өгсөн, биднийг паролиа тавьчихаад өдрийн 12 цагийн орчимд эргэн ирэхэд харуулын дарга буруу твьсан байна, морио үлдээгээд буцаад гүйгээд яв гэж тушаасан, харуулын дарга араас мориороо хөөж хурдаа нэм гэсэн, хурдлахгүй бол үүдэн шүдийг чинь цөм цохино шүү гэсэн, 1452-р багана өнгөрөхөд би цаашаа гүйж чадахгүй нь, бахардлаа гэж хэлэхэд гүйгээд бай гэсэн, багана өнгөрөөд харуулын дарга буун мөрлөгчөөр нуруу руу 4-5 удаа цохьсон, тэгээд хэсэг гүйгээд 14...-р багана харагдах үед  би ухаан алдаж унасан, ангийн эмнэлэгд сэргэсэн” гэжээ. Харин морьтой даргадаа 9 км хөөлгөөд тэсэж үлдсэн “хоншоортой” хилчин нь “ харуулын дарга биднийг гүй гэж тушаагаад өөрөө морьтой араас элдсэн… Чинболдын царай цонхийгоод даргаа би чадахгүй нь гэхэд хурдаа нэм гэсэн, унахаар нь би өргөж босгоод надад буугаа өгөх үү гэхэд үгүй гэсэн, тэгээд хоёр алхаад л унасан, харуулын байрнаас 1... 2-р багана хүртэл 4, 1...2-р баганааас 1...3-р багана хүртэл 6км зайтай байдаг” гэжээ. Харуулын даргын энэ үйлдлийг дүрмийн бус төдийгүй хэрцгий хүнлэг бус авирласан хэрэг гэж үзжээ. Хэргийг нэлээд нууцалж дарсан агаад ХХЕГ нь бахардсан хилчинд 35 сая төгрөг төлжээ. Төлсөн мөнгөний хэмжээнээс үзэхэд хохирогч эрүүл мэндийн хувьд нэлээд ноцтой хохирсон байж магадгүй аж.
 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших