Новосибирскэд саатсан МИАТ-ын аймшигт нислэгийн бодит үнэн дэлгэгджээ
Нийтэлсэн: 2015-10-06 10:37:29
МИАТ-ын онгоц хотын удирдлага, НИТХ-ын төлөөлөгчид, төлөөлөгчдийн компаний ажилтнууд гээд төрийн “вип” ангилалын зорчигчдыг Новосибирскэд буулгах гэж гурван цаг саатсан шуугиан өндөр авлаа. Болсон явдал нь гавьяат нисэгч, гүйцэтгэх захирал Жаргалсайханы яриад байгаа шиг энгийн зүйл биш аж. Байдаг л зүйл гэж үзэх юм бол их хэмжээний ашиг хийсэн МИАТ, онгоцоор шууд очих хотдоо бууж тухалж тарвалзсан хотын ноёдын хувьд л аятайхан явдал болж. Харин энэ онгоцоор зорчсон жирийн иргэдийн хувьд жинхэнэ аймшиг хар дарсан зүүд болж өнгөрчээ. Үндэсний тээвэрлэгч цолтой МИАТ, эх орноо гэж ярьдаг хотын хурган улстөрчид хэзээ жирийн иргэдээ боддог болох бол…Зорчсон доромжлуулсан иргэдийг хохирлоо нэхэх бүрэн эрхтэй аж.
NUUTS.mn
