Нууц мэдээллийн уурхай

2050 онд Хятад 450 сая тэтгэвэрийн хөгшидтэй болно

Нийтэлсэн: 2015-10-06 07:52:20

Хятадад 35 дахь жилдээ хэрэгжиж байгаа нэг хүүүхдийн бодлого нь бүрэн дампуурсан гэнэ. Үүний улмаас сая сая хууль бус үр хөндөлт явагдаж хүн ам зүйн бодлогийн суурин дор нь “удаан ажиллагаатай бөмбөг” болон шигдсэн тухай олон нийт нь шүүмжилсээр байна. Гэхдээ л Бээжингийн төв засаг нь олон жил үйлчилсэн хуулиасаа тийм амархан татгалзах бодолгүй байна. Хэрвээ нийгэм эдийн засгийн хөгжил болон тогтвортой байдал нь “цаашид сайн сайхнаараа үргэлжилбэл” 2016 оноос “нэг айлд нэг  хүүхэд”  хуулиа цуцлаж болохыг төрийн эх сурвалж ам алдаж. Харин Эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн асуудал хариуцсан үндэсний хороо нь хоёрдахь хүүхдийн тухай ямар нэгэн өөрчлөлт оруулахөөр төлөвлөөгүй гэдгээ мэдэгдсэн гэнэ.  Гэсэн ч шинжээчид ирэх онд засаг захиргаа нь олон нийтийн шахалтаар нэг хүүхдийн бодлогоо эргэн харахад хүрнэ хэмээн таамаглаж байна. Судалгааны байгууллагийн таамаглалаар Хятад нь 2050 гэхэд тэтгэвэрийн буюу 60 дээс настай иргэдийнх нь тоо  450 саяд хүрэх бөгөөд энэ нь улс орны санхүүг маш хүнд байдалд оруулах аюул дагуулах аж. Үүнээс гадна төрөлтийг хязгаарласнаас болж ажиллах хүчний нөөц тогтмол буурч иржээ. 2014 онд гэхэд л хөдөлмөрийн чадвартай иргэдийн өмнөх жилээс 3.7 саяар цөөрсөн.  Үнэн хэрэгтээ нэг хүүхдийн бодлогийг цуцалсан ч Хятадад төрөлт хүсээд байгаа шиг нэмэгдэхгүй. Учир нь дундаж давхаргын эзлэх жин багасаж, иргэдийн орлого буурч байгаа үед хоёр дахь хүүхдээ гаргахыг зөвшөөрсөн ч нэгээс илүү хүүхэд тэжээх өсгөх чадвар жирийн иргэдэд байхгүй болсон. Одоогийн дундаж гэр бүлийн орлого нь нэг хүүхдийг өсгөөд сургалт эрүүл мэндийн зардлыг нь төлж  чадах хэмжээнд байгааг судалгаа харуулжээ.
 

NUUTS.mn

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших