Нууц мэдээллийн уурхай

“Кемпинский Хаан палас”-ын гадаад тогооч нь “ариун цэврийн” асуудалтай гэнэ

Нийтэлсэн: 2015-10-06 03:18:46

Манайд удахгүй АСЭМ гэдэг том хурал болох гэж байна. Бөмбөрцгийн хэмжээний том хуралд Монголын нүүрийг тахлах зочид буудлын нэг нь “Кемпинский Хаан палас” юм. Гэтэл улсынхаа нүүрийг тахлах учиртай зочид буудал маань өөрсдийнхөө “нүүрийг” тахалж байсан Рокко гэх дайчин нэрт герман тогоочоо гомдоогоод ялгаварлаад халаад явуулжээ. Европ хоолоор дагнасан герман тогооч “Кемпинский Хаан палас” нь намайг олон удаа зочид буудлын “нүүр царай” болгож “МИАТ”-ын сэтгүүл, “Өнөөдөр” сонин, зурагт хуудас, зочид буудлын танилцуулга  зэрэгт зургийг нь тавьж “манайх герман тогоочтой” хэмээн өргөн хэмжээний сурталчилгаа явуулсан гэж баталжээ. Ингэж ашиглаж ашиглачихаад эцэст нь алдаа дутагдал гаргасан хэмээн халаад явуулсан байх юм. Бүр амлаад байсан шагнал урамшууллаа ч өгөөгүй гэнэ. 2014 онд “Кемпинский Хаан палас” нь ямар ч ашиггүй ажилласан гэж байгаа ч ерөнхий менежер Франк Прасмо нь “энэ жил манайх маш сайн ажилласан, чи бараг 20-24 мянган долларын бонус авах байх” хэмээн герман тогоочид хэдэндээ хэлж байсан гэнэ. Гэсэн ч их санасан газар хоосон хоцорчээ. Ер нь герман эр Ерөнхий менежэрдээ адлагдсан бололтой. Ерөнхий менежэр нь анх ажилдаа авахдаа хугацаагүй авсан гэж байжээ. Ингээд зочид буудлын “нүүр царай” болж мандаад ёвроп хооллны сургалт явуулж, хоолны цэсийг хоёр ч удаа шинэчилж. Тусгай цэс ч олныг гаргаж. Энэ мэтээр сайн ажиллаж ямар нэгэн алдаа зөрчил гаргаагүй байхад Ерөнхий менежэр нь ажлаас нь халахдаа араас нь сахилыг шийтэлийн маягт дээр нь баахан зөрчил гаргасан хэмээн худлаа зүйл нэмж бичсэн гэнэ. Энэ тухай хүний нөөцийн дарга хүүхэн нь Прасмо уурандаа ийм зүйлийг бичсэн хэмээн герман тогоочийн монгол эхнэрд ам алдсан гэнэ. Ерөнхий менежеэр нь ахлах тогоочдоо муу харин дадлагын тогооч  болох Александр Гобмайэрдээ “сайн” гэнэ. Герман тогооч нь дадлагын тогоочийн  хувийн ариун цэвэр сахьдаггүй, ажлын хувцсаа бүрэн өмсдөггүй, эрт буудаг, ажил дээрээ унтдаг зэргийг нь  ахлахын хувьд сануулан хэлсэн биш ерөнхий менежэрдээ загнуулж байжээ. Ийм том зочид буудлын гадаад тогооч “хувийн ариун цэврийн” асуудалтай байдаг гэхэд итгэмгүй. Түүнээс гадна  “Кемпинский Хаан палас” нь герман тогоочийн Монголд ажиллах ажлын байрны зөвшөөрлийг авах үүргээ хүртэл биелүүлээгүй байж. Зөвшөөрөл авагдаагүй байгааг мэдсэн герман эр буудлынхаа хүний нөөцөд олонтоо сануулж хэлсэн ч тоогоогүй гэнэ.
 

NUUTS.mn

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших