Нууц мэдээллийн уурхай

Шинэ хуулиас болж “Ажнай” Д.Бат-Эрдэнэ Тавантолгойгоо алдахдаа туллаа

Нийтэлсэн: 2015-10-06 02:15:30

Өчигдөр  Үүл баатар НИТХ-ын даргатайгаа хамтран  Ерөнхий сайдад ил захидал хүргүүллээ. Захидлын товч агуулга нь Засгийн газраас боловсруулсан Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн тухай байсан. Энэ нэмэлт өөрчлөлтөөр орон нутгийн өмч гэсэн ойлголтыг үндсэн нь устгаж байгаа бөгөөд Монгол улс даяар Засгийн газрын мэдлийн төрийн өмч л үлдэхээр боллоо. Ингэснээр орон нутгийн хурган дарга нар орон нутгийн өмч гэдэг амтат бялуунаасаа салж байгаа хэрэг. Үүл баатар хотын өмч үгүй болох нь хэмээн сандарч уур бухимдлаар дүүрэн захидал чулуудсан. Түүнээс дутуугүй нэгэн хүн уурсан бухимдаж байгаа нь “Ажнай” Д.Бат-Эрдэнэ гэнэ. Тэрээр Өмнөговь аймгийн өмч гэгдэх “Тавантолгой” компаний 49 хувийг дангаараа шахуу эзэмшдэг бол 51 хувь нь орон нутгийн мэдэлд байдаг. Одоогийн хуулиар орон нутгийн өмчийг бусдад шилжүүлэхдээ эхлээд заавал тухайн орон нутгийн ИТХ нь хэлэлцэн шийдвэрлэсэн байх учиртай. Өөрөөр хэлбэл хурал зөвшөөрсөн тохиолдолд л орон нутгийн өмчийг авч болдог. Ердөө энэ заалтад таг гацан “Ажнай” Д.Бат-Эрдэнэ болон Өмнөговь аймгийн “мөнхийн” Засаг дарга Б.Бадраа, “үүрдийн” ИТХ-ын дарга Ц.Батчулуун нараас “Тавантолгой”-г салган авч чадахгүй байсан. МАН засаг барьж байхад Өмнөговийн энэ ордыг авах гэж олонтоо зүтгэсэн ч ИТХ шийдвэрээ гаргадаггүй байсан. Энэ олон жилд тэнд төрийн хяналт бүрэн алдагдаж ирсэн. Орон нутгийн өмч гэгдэх том ордын асар их баялаг ердөө хэдхэн хүний гараар орж халаасанд нь шингэж байлаа. “Ажнай” Д.Бат-Эрдэнэ гишүүн болсон үедээ ИТХ-д өөрийн хүнээ тавин Тавантолгойг хянадаг байсан. ИТХ нь орон нутгийн энэ компаний ТУЗ-ийг томилдог. Хэрвээ УИХ-д сонгогдож чадаагүй бол Засаг дарга Б.Бадраагийн “зөвлөх”-өөр томилогдоод “Тавантолгой”-н ТУЗ-д орчихно. Компаний ТУЗ-д орно гэдэг нь маш ашигтай агаад үүний төлөө ИТХ-ын төлөөлөгчид нь дээр доороо өрсөлддөг байсан. Зөвхөн ТУЗ-ийн бус гүйцэтгэх захирал яаж томорсоныг  Х.Түмэнбаяр ын жишээн дээр бэлхэн харж болно.  Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд оруулж байгаа өөрчлөлт нь тун зөв болсон. Зөвхөн ийм хуулийн хучирхийллийн аргаар л орон нутгийн өмч нэрээр хэдхэн хүний гарт орсон энэ мэт олон уурхай ордыг төр өөртөө буцаан авч чадна.

 

NUUTS.mn

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших