Хиллари Клинтон хөөрхий Биллийг байнга зоддог байжээ
Нийтэлсэн: 2015-10-05 07:25:52
АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтоны улстөрийн зөвлөхөөр ажиллаж байсан Рожэр Стоун нь “The Clinton’s War on Women” гэдэг нэртэй ном хэвлүүлсэн нь шуугиан тарьж байна. Энэ номонд Ерөнхийлөгч асангийн гэр бүлийн олон нууцыг ил гаргаснаас хамгийн сэнсаацитай нь Хилари нөхрөө зоддог байсан тухай аж. Бүрр Моника Леюинскийтэй холбогдохоос өмнө Клинтоны гэр бүлд олон асуудал байжээ. Эхнэр нөхрийн харьцаа нь Хилларагийн илт давамгайлал буюу хатуу гар төмөр нударгаар нь тодорхойлогддог байж. Рожэрын бичсэнээр тэрээр нөхрөө байнга зоддог байжээ. Олон жилийн турш нөхрөө дарлаж ирсэн, уурлаж хэрэлдэх үедээ гартаа тааралдсан зүйлээр цохьдог, шиддэг байсан гэнэ. Хиллари төрөлхийн дүрэлзсэн зантай цочмог ууртай эмэгтэй аж. Энэ зан нь гэр бүлд ньтөдийгүй удирдлаганд нь ажилладаг хүмүүсд хүртэл бөөн аймшиг гамшиг болж иржээ. Хилларагийн нөхөртөө уураа гаргадаг хардалтаас болдог байсан тухай зохиогч бичжээ. Билл ч бас болдоггүй нөхөр гэнэ. 1993 оны хавар Хиллариг эцгийнхээ гэр лүү явах хооронд Ерөнхийлөгч Цагаан ордонд алдарт дуучин Барбара Стрэйзандыг урьчихжээ. Дуучин хүүхэн өөрийг нь эзгүйчлээд бүр хоноод явсаныг мэдсэн Хиллари тэр даруй буцан нисэж ирээд нөхөрдөө ёстой нэг үзүүлж өгчээ. Маргааш нь Ерөнхийлөгч хүзүүндээ зураастай болсоныг сэтгүүлч нар ажиглаж .Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч сахлаа хусаж байгаад зүсчихсэн гэж тайлбарласан ч үнэн хэрэгтээ Хилларагийн хумсны хийсэн ажил байжээ. Рожэрийн бичсэнээр тэрээр нөхөр лүүгээ голдуу ном үнсний сав шиддэг нь Биллийн ширээн дээр байдаг зүйлүүд гэнэ.
NUUTS.mn