Нууц мэдээллийн уурхай

Ууртай ааваасаа айхдаа Улаангомын гудманд 3 хоногтой нялх үрээ хаяжээ

Нийтэлсэн: 2015-10-05 06:18:21

Өнгөрсөн 6-р сарын 29-нд төрүүлсэн үрээ ердөө гуравхан хоногийн дараа Улаангом хотын 4-р багийн гудманд хаясан бүсгүйг цагдаагийнхан олж илрүүлжээ. Тэрээр 19 настай агаад хамаатан садных нь тодорхойлсноор ажилч малч, хүнд тусархаг, 5-р ангиасаа мал дээр гарсан тул өөрийгөө илэрхийлэх чадвар султай гэжээ. Ж.Э нь охиноо төрүүлээд 7-р сарын 1-ний өдөр эмнэлгээс гарч. Ээж нь замаараа өөр газраар орох болсон тул бүсгүй охиноо аван хамаатных руугаа явжээ. Улаангомын 4 зам гэдэг газар таксинаас буугаад хойшоо явж байгаад танихгүй айлын хашааны гадна охиноо хаяад шууд цаашаа явжээ. Замдаа тээнэглзэж буцалгүй шууд  явсан нь хүүхдээ авах бодол ерөөсөө байгаагүйнх гэж мэдүүлж. Гэхдээ л эзэнгүй хээр хөдөө биш айлын хажууд орхисон тул хүн олоод авчих байх хэмээн өөрийгөө тайвшруулж. Бүсгүй жирэмсэн болсоноо эцгээсээ нуусан агаад хэлбэл зодох байх гээд зөвхөн ээждээ хэлж. Ээж нь охиноо жирэмсэн болсоныг мэдээд Хархираа гол орчмоос шууд аймгийн төв оруулсан нь бас л нөхрөөсөө айсных гэжээ. Охин нь жирэмсэн болсонд өөрийг нь шууд буруутгана хэмээн аймгийн төвийн хамаатандаа учирлаад нөхөрт нь  хэлэхгүй байхыг аминчлан гуйжээ. Эцэг нь маш зарчимч, үр хүүхдэдээ хатуу шаардлага тавьдаг, буруу зүйл хийвэл маш их уурлаж загнадаг ч зоддоггүй гэж охины ээж баталж.  Ингээд охиныг сэмхэн төрүүлсэн аж.  Хажуугийн Тариалан сумын нэгэн залуутай малын бэлчээрд энгэр зөрүүлсэн гэхээс өөр зүйл яриагүй охин нь жирэмсэн байхдаа л хүүхдээ хүнд өгнө гээд бат шийдчихсэн байжээ. Азаар хүүхэд хүссэн эхнэр нөхөр хоёр олж сонсоод эмнэлэгт ирэн охиныг шууд өргөж авчээ. Шүүх Ж.Э-д 260 цагийн албадан ажил хийлгэх ял оноосон байна.
 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших