Нууц мэдээллийн уурхай

Ангарын барилгын дуулианд УИХ-ын гишүүн асан Х.Наранхүү холбогджээ-2

Нийтэлсэн: 2015-10-05 03:16:43

...”Моннис”-ын Б.Чулуунбаатар нь Д.Туулд бус харин УИХ-ын гишүүн асан Х.Наранхүүд итгэсэн гэнэ. Гишүүн асан нь Ангарын барилгыг барихад Туул нэг ч хөрөнгө гаргаагүй, бүх мөнгийг “А жэт лимитэд” бид нар гаргасан гэж хэлж. Гэхдээ менежмэнт хийснийг нь үнэлэн 300 мянган долларыг “Эйр сервис”-ийн захиралд өгөхөөр болж. Энэ мөнгийг Туул долоо хоног утасдан шаардаж байж шилжүүлэн авчээ. Гэрээ хэлэлцээрийн хувьд Х.Наранхүү нь мөнгөө төлсөний дараа хийчихнэ, надад итгэ  гэж хэлсэн гэнэ. Гэтэл мөнгө авсан Туул нь хоёр гурван сарын дараанаас утасаа авахаа больж  алга болж. Ер нь Х.Наранхүүгээр түрий барин бидний итгэлийг олж аваад залилсан хэмээн “Моннис”-ын захирал баталжээ. Харин “А-жэт лимитэд” нь Туулийг Ангарын барилгыг барихдаа анхнаасаа Нийслэлийн газрын албанаас бус харин ИНЕГ-аас зөвшөөрөл авч барилгыг эхлүүлсэн байсан гэжээ. Тухайн үеийн дарга С.Батмөнх нь нисэх онгоц хадгалах газар баригдаж байгааг сайн мэдэж байж.  Эхнээсээ л газрын зөвшөөрлөө авалгүй барилгын ажлаа эхлүүлсэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авахад нь том садаа болжээ. Ингээд “А жэт лимитэд” нь Ангарын барилгын газрын зөвшөөрөл үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг “Эйр сервис”-ын нэр дээр гаргаад даараа нь өөрийн нэр дээрээ шилжүүлэн авахаар шийдээд бичиг баримтыг бүрдүүлэх ажилдаа оржээ. Эхэндээ Туул нь энэ ажилд туслан бичиг  баримтаа өгдөг байж.  Гэтэл цаагуураа өөрөө давхар хөөцөлдөж байжээ. Ингээд Ангарын барилгын үл хөдлөхийн гэрчилгээг “Ажэт лимтэд”-ийнхэн гаргуулж авахаас урьтаад өөрийн “Эйр сэрвис”-ийн нэр дээр авч чаджээ. Ийнхүү дутуу гүйцэтгэлтэй Ангарын барилгыг худалдаж аваад өөрийн хөрөнгөөр барьж гүйцээгээд нэр дээрээ шилжүүлэх гэтэл үхрийн сүүлэн дээр хутга гэгчээр гэрчилгээн дээрээ алдчихсан аж.  “А жэт лимтэд”-ийг анх худалдан авахад Ангарын барилга нь металл багануудаа хөөсөнцөрөөр бүрсэн, үндсэн их биеийг л босгосон л барилга байж. Ингээд 2007-2011 онд 2,2 тэрбумийн хөрөнгөөр дутуу барилгыг гүйцээж бариулжээ. Гэхдээ л дөнгөж 50 хувийн гүйцэтгэлтэй байсан Ангарын барилгыг 2007 онд  Улсын комисс хүлээн авсан гэх актыг  Туул гаргаад иржээ.  Дутуу барилгыг улсын комисс хүлээн авсан акт гаргуулж чадсанд нь залилуулсан “А жэт лимитэд” гайхаад л өнгөрч. Улсын комиссд “хүлээлгэн” өгөөд газрын болон үл хөдлөхийн гэрчилгээгээ өөрийн нэр дээр гаргуулж чадсан Туул нь 2012 оноос Ангарын барилгаа буцаан авахаар шүүхэд өргөдөл гаргаснаар шүүх цагдаа дамжсан гурвалжилсан дайн эхэлжээ. Гэхдээ өнгөрсөн хавар хуралдсан Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2-р шүүхээс  “Эйр сэрвис нью” компаний захирал Д.Туулыг Ангарын барилгыг улсын комиис хүлээн аваагүй байхад “Ажэт лимитэд” компанид 1,5 сая долларрор худалдахаар тохирч 1,4 саяыг нь Х.Наранхүүд бэлнээр өгч 95 сая төгрөгийг өөртөө авсан ч барилгын өмчлөлийг худалдан авсан талд шилжүүлээгүй, мөн “Моннис” компанид Ангарын барилгыг 3,2 тэрбумаар худалдаж 300 мянган долларыг шилжүүлэн авсан боловч барилгын өмчлөх эрхийг мөн л шилжүүлэлгүй бусдын итгэлийг эвдэх замаар залилан мэхэлсэн хэмээн 10 жил хорих ял оноосон.


 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших