Хоёр монгол нэг казак бүсгүйчүүд эр булаалцалдан зодолджээ
Нийтэлсэн: 2015-10-02 07:24:48
Дорноговь аймагт Хятадын хөрөнгө оруулалттай “Доншен” гэдэг компани газрын тосны чиглэлээр үйл ажиллагаа явуулаад удсан. Засгийн газартай бүтээгдэхүүн хуваах гэрээтэй нэрээр төсөвд татвар төлөлгүй олборлосон бүх түүхий газрын тосоо урагшаа зөөдгөөрөө алдартай. Тэгвэл энэ компаний хүүхнүүд эр булаалцалдан зодолддогоороо нэрд гарсан хэмээн нутгийнхан нь ярьж байна. Бүр шүүх цагдаадаа тулсан гэнэ. “Доншен” компаний тогооч Молик овгийн Ж.М,мөн тогооч Боржигон овгийн П.О болон олборлолтын бригадын жолооч Түвдэнгийнхэн овгийн Э.М хэмээх 26-30 насны гурван хүүхэн Батцэнгэл гэдэг азтай залууг булаацалдан зодолдож. Сонирхолтой нь хоёр тогооч нь нэг тал болсон агаад нэг нь казак бүсгүй гэнэ. Жолооч эмэгтэйг оройн 23 цагийн үед найз залуугийндаа ирэхэд компанийх нь хоёр тогооч хүүхэн ирчихсэн пиво ууж байгаа нь цонхоор нь харагдаж. Харин тогооч нар маргааш нь эрт ажилтай тул хамт ажилладаг залуугийндаа хоночихьё гэж шийдсэн хэмээн мэдүүлсэн. Найз залуугаа өөр нь эмэгтэйчүүдтэй байгааг харсан жолооч бүсгүй хор шар нь хөдлөө биз, яваад өгчээ. Гэсэн байж сууж чадсангүй өглөөний 4 цагийн үед найзыг нь дагуулаад эргээд иржээ. Бүтэн цаг хаалга нүдсэний дараа найз залуу нь гарч ирж. Гэтэл араас нь тогооч бүсгүйчүүд гарч ирээд эм хүн шиг учраа ололцон нь энэ гэнэ. Гэрчийн мэдүүлснээр тогооч хоёр гарч ирэнгүүтээ жолооч бүсгүйг зайл гэж хөөжээ. Ер нь хоёр тал хоюулаа л бие биенээ хөөж. Эхлээд Ж.М хэмээх тогооч бүсгүй жолоочийг үсдэхэд өнөөх нь мөчөөгөө өгөлгүй зөрүүлээд үсдээд авчээ. Үсдэлцэх үед тогооч бүсгүй би ч гэсэн Батцэнгэлд хайртай, би сууна гэж хашгирч. Энэ нь жолооч эмэгтэйн уурыг бүр шатаан зодоон улам ширүүссэн гэнэ. Хамт ажилладаг тогооч нь найзыгаа өмөөрч жолоочийг бас үсдэж. Шүүх шинжилгээгээр тогоочийн толгойн үстэй хэсгийн болон зүүн гарын шуу, бугалганы хэсгийн зөөлөн эдийн цус хуралт, баруун нүдний дээд хэсэг, зүүн нүдний баруун өнцөг, баруун гарын тохойн болон шуу,баруун талын шилбэний хэсгийн маажигдсан шарх бүхий гэмтэл тогтоогдсон бол жолооч бүсгүйн толгойн үстэй хэсгийн болон 2 хөлийн гуяны хэсгийн зөөлөн эдийн цус хуралт, нүүр, хүзүү болон чихний ард хэсэгт нуруу, зүүн гарын шуу хэсгээр баруун гарын тохойн болон шууны хэсгийн маажигдсан шарх бүхий гэмтэл тогтоогджээ. Гэмтлээс нь үзэхэд зад маажилцсан аж. Энэ зодооны хэрэг шүүхэд тулахад эр булаацалдсан хүүхнүүд эвлэрч хэргийг хэрэгсэхгүй болгосон гэнэ.
NUUTS.mn
