Нууц мэдээллийн уурхай

С.Баярцогт 300 сая төгрөгөөр өөрийгөө “хамгаалуулсан уу” ?

Нийтэлсэн: 2015-10-02 06:25:45

Шийдлийн Засгийн газар нэг хэсэг хагас бүрэлдэхүүнтэй ажилласан. Энэ үед өдгөө огцрох дээрээ тулаад байсан ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт Сангийн сайдын үүрэг гүйцэтгэж байсан. Тэр үед мань эр хэрхэн бужигнуулсан тухай шуугиан одоо саарал ордонд мандаад байна. ЗХЭЗГ-ын даргын албыг улсын мөнгөний сангийн авдарын түлхүүртэй хослуулна гэдэг нь маш том “боломж”  биз. Дээр нь сайн найз нь Ерөнхий сайд байхад бараг л хүссэнээ хийх байх. С.Баярцогтыг Сангийн сайдын үүргийг давхар хариуцаж байхад АСЕМ-ын  72 тэрбум, Үндсэн хуулийн цэцэд өгсөн 300 сая гээд том том мөнгө гарсан байдаг. Олон  хуралд зориулсан мөнгийн ихэнхийг нь “MCS” авсаныг хэсэгтээ л шуугисан. Гэхдээ МАН-ын том дарга, УИХ-д суугаа хүний компанид үнийн зөрүү гээд нэлээд хэдэн тэрбум өгсөн нь олон нийтэд мэдэгдэлгүй шахам өнгөрсөн. Ардын намын том даргын компани нь тендер авдагаараа алдартай, өмнө нь Ховдын гэх бүх ажлыг “залгидаг”-аараа бүр нэртэй юм даг. Дээр нь бас нэг компани мөн иймэрхүү шалтгаанаар мөнгө авсан нь бас л Ардын намын гаралтай, экс гишүүнийх байсан. Ийнхүү нарийн төлөвлөгөө, тодорхой зорилгоор сөрөг хүчин гэгдээд байгаа хэсэг бүлэг нөхдийн амыг үдэх ажиллагаа явагдаж. Өдгөө С.Баярцогтыг Сангийн сайдын үүргийг давхар хашиж байхад ҮХЦ-ийн 25 жилийн ойд гэх үндэслэлээр Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс 300 сая төгрөг гарсан нь хэрүүлийн алим болоод байна. Энэ мөнгөний цаад учрыг Ц.Нямдорж  гишүүн бараг л онож таасан даа. ХЗБХ-ны хуралдаан дээр  ҮХЦ нь Үндсэн хуулиа зарж идэхдээ туллаа хэмээгээд  “Үндсэн хуулийн цэцийн 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тогтоолыг Засгийн газар гаргаж, 300 гаруй сая төгрөгийг Үндсэн хуулийн цэц рүү шилжүүлж... О.Баасанхүүг С.Баярцогтыг огцруулах асуудлыг тавьсны дараа Засгийн газар ийм шийдвэр гаргаж... Үндсэн хуулийн цэцийн 25 жилийн ой болоогүй. Ямар үнэтэй эмхэтгэл вэ, 300 сая төгрөг шаардаж байдаг. Задаргааг нь гаргаж өг. Засгийн газар тогтоолыг есдүгээр сарын 7-нд гаргасан бол Үндсэн хуулийн цэц есдүгээр сарын 9-ний өдөр хуралдаж, шийдвэрээ гаргасан. Бүлэг дээр танилцуулснаар Засгийн газар тайлбар гаргаж өгсөн гэж байгаа. Хэзээ байтлаа Засгийн газар хуулийн асуудлаар Үндсэн хуулийн цэцэд тайлбар гаргаж өгдөг болчихсон юм бэ. Ийм сонин, сонин юм болоод байна. Гэтэл би хэнээс асуух вэ” гэж бухимдсан. Үүнээс үзэхэд ҮХЦ-ийн 25 жилийн ой болоогүй тул мөнгө авах шалтгаан байгаагүй аж. Гэтэл Засгийн газар ой гэсэн тогтоол гаргаж байгаад 300 саяыг өгчээ. Засгийн газар ҮХЦ-д мөнгө өгөх тогтоолыг 9-р сарын 7-нд гаргасан бол ҮХЦ ердөө хоёр өдрийн дараа хуралдаад  "УИХ-ын гишүүн нь Засгийн газрын гишүүнийг огцруулах хуулийн төслийг санаачлан УИХ-д оруулж хэлэлцүүлж байгаа нь танхимын тогтвортой ажиллах зарчмыг хөндөж байна" тогтоол гаргасан. Шийдлийн Засгийн газард огцрохдоо тулаад байсан ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтоос өөр сайд байгаагүй. Тэгвэл ҮХЦ-ийг 300 сая төгрөгөөр “зулгуйдах” нь хэнд ашигтай байсан бэ гэдэг нь алган дээр байгаа юм шиг тодорхой болж байна. ЗГХЭГ-ын даргыг огцруулах асуудал оруулсан О.Баасанхүүг “Шударга ёс” эвсэлийнхэн тун их дарамталж байгаа. Тэгвэл үнийн зөрүү гээд тэрбум тэрбум төгрөг авчихсан нэгэн том даргатай МАН-ын гишүүд хэрхэх бол…

 

NUUTS.mn

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших