Хар тамхичин нөхрийнхөө авсны дэргэд инээмсэглэн зургаа авхуулжээ
Нийтэлсэн: 2015-10-02 03:42:50
Америкийн цахим ертөнцийг бурхан болсон нөхөр нь хэвтэж байгаа авсны дэргэд баяр хөөртэй зургаа авахуулсан гэрийн бүлийн зураг шуугиулж байна. Цинцинатти мужийн иргэн Майк Сеттлс хар тамхи хэтрүүлэн хэрэглэсний улмаас 9-р сарын 2-нд нас баржээ. Талийгаач нөхрийнхөө дэргэд эхнэр Эва Холланд нь хүү охин хоёрын хамт инээмсэглэн зургаа татуулж. Зургийг үзсэн хүмүүс эхнэрийг нь бузар эм, нас барагсадыг доромжилогч хэмээн буруутгасан бол Эва харин ч зөв үйлдэл хийсэн гэж өөрийгөө хамгаалжээ. Тэрээр энэ үйлдлээрээ хам тамхины хор аюул ямар аймшигтайг харуулах гэсэн гэнэ.
NUUTS.mn