Булганд хүргэнээ ажилд оруулах гэж 1.2 саяын хахууль өгсөн хэрэг гарчээ
Нийтэлсэн: 2015-10-02 01:43:06
Манай хуулийнхан доод шатны авлигалын хэргийг амжилттай илрүүлсээр байна. Булган аймгийн Булган сумын иргэн Д.Ту нь хүргэнээ ажилд оруулах гэж Статистикийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Ц.Га-д 1.2 сая төгрөгний хахуулль өгсөн хэрэгт холбогджээ. Гэхдээ мөнгийг бэлнээр бус харин Оюумаа гэгчийн Хаанбанкны дансаар дамжуулан өгсөн гэнэ. Мөрдөн байцаалтын явцад бүхий л авлигалын хэргийн нэгэн адил Статистикийн хэлтсийн дарга нь мөнгө зээлсэн болон хувирчээ. Өдгөө энэ хэрэг шүүхээс мөрдөн байцаалтын шатанд буцсан байдалтай байгаа гэнэ.
NUUTS.mn
