Нууц мэдээллийн уурхай

Дугуйнаас болж Монголын том бизнесмэний хүүг хөнөөсөн хэрэг…

Нийтэлсэн: 2015-10-02 01:27:37

Сүүлийн хоёр жил дээдэсд ихээхэн ширүүн байна. Саяхан ЕТГ-ын дарга, НИТХ-ын даргын алба хашиж байсан хүний хүүг зэрлэгээр хөнөөсөн тухай шуугиан дэгдсэн. Тэгвэл жилийн өмнөхөн Монголын том бизнесмэний хүүг дугуйнаас болж хэрцгийгээр амь насыг бүрэлгэсэн хэргийг шүүх шийдвэрлэжээ. Гэмт этгээдүүд нь  20 настай Б.Батням, 19 настай Б.Өлзийбаяр, 19 настай Б. Алтанбагана  нар байжээ. Шүүгдэгч Б.Батням, Б.Өлзийбаяр нар нь бүлэглэн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Бага тэнгэрийн ам гэх газарт иргэн А.Ц-гийн “Orange” маркийн унадаг дугуйг болон бусад эд зүйлсийг нь авах зорилгоор нийт 11 хутганы шарх үүсгэн шунахайн сэдэлтээр онц харгис хэрцгий аргаар хөнөөсөн бол  Б.Алтанбагана нь хохирогчийг ...70000 төгрөг олчихлоо, манай ах чамд миний дугуйны бүх мөнгийг яг одоо өгье гэж байна, чи гялс одоо ирээд авчих уу манай ах маршалын гүүрийн голын эрэг дээр амарч байна, буцаад явахдаа би чамайг хүргээд өгье намайг их мөнгөтэй яваад хэрэггүй гэнэ... гэж худал мессэж бичиж Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Маршалын гүүрэн доор дуудсан боловч амь хохирогч и р э э г ү й , х ү н и й г  с а н а а т а й  а л а х ы г  б э л т г э с э н  г э м т  х э р э г т  т у с  т у с яллагдсан. Батням нь хохирогчид дугуйны мөнгөний өртэй байжээ. Хэрэв мөнгийг нь өгөхгүй бол цагдаад өгнө гэсэн гэнэ. Хоёр найз нь дугуйг нь буцаагаад өгчих гэсэн боловч Батням зөрүүдлэж. Ийнхүү дугуйнаас болж аймшигт аллага үйлдэгджээ. Хэрэг гарахын урьд өдөр нь хохирогчийн дуудан голын бургасанд хүрээд  ир гэсэн мессэж явуулсан ч  орой болсон гээд гарч ирээгүй байж. Аймшигт хэрэг маргааш нь өдрийн 11 цагийн үед үйлдэгджээ. Бага тэнгэрийн хавьцаа зам тавьж байсан замын ажилчид хоёр хүүхэд хөөцөлдөн нэг нь унаж байгааг холоос харсан гэнэ. Алуурчин хүүг хөнөөгөөд дугуйг нь зах дээр аваачиж заржээ.  Хамгийн аймшигтай нь Батням хүүг нь хөнөөчихөөд уулнаас уулнаас бууж явахдаа талийгаачийн аав ээжтэй таарч бүр машинд нь суун хот руу нь дөхсөн гэнэ. Энэ үедээ хувцас нь цус болсон байж. Тэрээр хүүтэй нь уулзаагүй, хүнтэй ууланд гарчихаад буцаж явна хэмээн ярьж байсан гэнэ. Хохирогчийн талын баталснаар Батням нь талийгаачийн гэрт байнга ирдэг, гэрийн үйлчлэгч нь хоол, цай хийгээд дээшээ суу гэхэд огт ам хүрдэггүй хачин зантай хүү байж. Түүгээр ч барахгүй талийгаачийн аавын гэрээс ирэх болгондоо жижиг сажиг зүйл хулгайлж байжээ. Хамгийн сүүлд хохирогчийн гадаадаас компьютерь захиж авах гэж байсан мөнгийг нь хулгайлсан гэнэ. Хохирогчийн тал энэ хэрэгт цагдааг маш муу ажилласан хэмээн шүүх хуралд гомдол гаргажээ. Байцаагч нь хоёр ч удаа солигдсон аж. Хохирогчийн аав нь хүүгээ хөдөө явна гэхэд нь мориноос уначихна гээд явуулдаггүй хайрлаж өсгөсөн, ирээдүйд компаниа удирдуулахаар төлөвлөж байжээ. Тэрээр хэрэгтнүүдээс хүүгийнхээ алтан амьнаас өөр юуг ч нэхээгүй. Шүүх Батнямд дээд хэмжээ, Өлзийбаярт 25 жил, мессэж бичилцсэн Алтанбаганад 6 жилийн хорих ял оноожээ.
 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших