Эцэгтээ хүчиндүүлсэн охинд хууль ёсны төлөөлөгч олдохгүй байхад Хүүхдийн төлөө газрынхан тоосонгүй
Нийтэлсэн: 2015-10-01 03:46:42
Булган аймгийн харьяат, Булган аймгийн Булган сумын 2-р багийн 6б хэсгийн … тоотод оршин суух, хэрэгт холбогдох үедээ “Булган мээж” компаний галч ажилтай байсан Боржигон овогт М.На нь өөрийн охин 14 насанд хүрээгүй Б.М-ыг хүчиндсэн бузар гэмт хэрэг үйлджээ. Гаж донтон энэ тухайгаа “…Тэр өдөр би хоёр найзтайгаа архи уугаад шөнө 2 цагийн үед гэртээ согтуу ирсэн. Би нилээд согтсон байсан. Тэгээд охин Б.М-ыг оролдсон байсан. Гэртээ ороод яаснаа мэдэхгүй байсан. Өглөө 4-5 цагийн үед сэрэхэд дээр нь гарчихсан бэлэг эрхтэнээ охиныхоо бэлэг эрхтэн рүү хийх гээд оролдоод охин “болиоч, аав болиоч” гэхэд би сэргээд “аавыгаа уучлаарай” гэж хэлээд охиныгоо ор руу нь явуулсан. Би согтуудаа охиныгоо эхнэрийгээ байна гэж андуурсан байсан.Тэгээд охиндоо “ээждээ битгий хэлээрэй, би ойлгуулж хэлье” гээд эхнэрийг эмнэлгээс гарахад нь би энэ тухай хэлэхэд уурлаж цагдаад хэлнэ гэсэн. 2015 оны 5 дугаар сард эхнэрийн эзгүйд мөн согтсон үедээ охиноо дуудаж 2 удаа үнссэн, тэр үед дүүгээ аваад хажуу айл руу орчихсон” гэжээ. Харин ээж нь “..миний бие 3 хүүхэдтэй, одоо жирэмсэн. Миний хувьд ажил хийх ямарч боломжгүй, нөхөр л биднийг тэжээж тэтгэж байдаг, түүнийг шоронд явчихвал бид нар амьдрах ямар ч арга байхгүй. Гомдол саналгүй, хөнгөн ял оногдуулж өгнө үү” бусармаг нөхрөө өмөөрчээ. Охин мөрдөн байцаалтын шатанд гомдолдтой гэж мэдүүлж байсан ч шүүхийн шатанд мэдүүлгээсээ буцжээ. Өмнө нь тэрээр ээжийн хамт мэдүүлэг өгч. Гэтэл ээж нь цагдаагийн газраас буцах замд “аав чинь шоронд орчихвол би дүүтэй чинь яаж амьдрах юм бэ, аав чинь шоронд орчихвол хэцүү биз дээ, ийм том болчихоод мэдмээр юм” гэж ятгаж. Мөн Гочоо гэх өмгөөлөгчтэй уулзах гэж ирэхэд “нам унтаж байсан тул өмд тайлахыг мэдээгүй” гэж хэлээрэй гэсэн хэмээн охин мэдүүлж. Тал талаас нь дарамт шахалт ирсэн тул охин ээжийгээ хууль ёсны төлөөлөгчөөр оролцуулахаас татгалзаж хамт амьдарч байгаа эгч О-г хууль ёсны төлөөлөгчөө болгож. Гэсэн ч эцсийн эцэст арга буюу гомдолгүй хэмээн мэдүүлэхэд хүрчээ. Бусармаг эцгийнхээ хүчирхийлэлд автсан 14 нас хүрээгүй охин хууль ёсны эрх ашгаа хамгаалуулах гэж төлөөлөгчөө хүртэл сольж байхад Булган аймгийн хүүхдийн төлөө байгууллагынхан анзаарсан ч үгүй гэнэ.
NUUTS.mn
