Нууц мэдээллийн уурхай

“Атклабс Эйшиа”-д канад эзэд монгол ажилтнууд нь компаниа булаацалдан “дайтаж” байна

Нийтэлсэн: 2015-09-23 01:01:54

 Канад улсад төвтэй “Активэшн лаборатори” групп нь дэлхийн 30 гаруй оронд салбартай нэртэй компани гэнэ. Тус групп нь уул уурхайн бүтээгдэхүүний дээжид шинжилгээ хийх үйл ажиллагаа явуулдаг агаад Монгол дахь салбарыг нь “Атклабс Эйшиа” гэдэг. Харин энэ салбарт нь он гарсанаас хойш компаний канад удирдлага болон монгол ажилтнууд нь хоорондох тэмцлээс болоод “дайны байдал” тогтсон. Компаний удирдлага нь дээж бэлтгэгч, хайлуулалтын ажилтан, химич зэрэг 2006 оноос хойш ажилласан 10 гаруй хүнээ бөөнөөр нь халжээ. Энэ оны 1-р сарын эхээр түрээслүүлэгч компани болох “Магнус капитал” нь хамгаалалтын хүчээр “Атклабс Эйшиа”-гийн бүх монгол ажилтнуудыг байрнаасаа хөөн гаргасан гэнэ. Энэ үйлдэлдээ ямар нэгэн шалтгаан хэлж баримт бичиг үзүүлж харуулсангүй. Лаборатори үйл ажиллагаагаа зогсоож гэтэл ажилласан хэвээрээ байсан агаад гэнэт халагдсан хүмүүсээс заримыг нь буцаан ажилдаа авч. Харин бусад нь ийнхүү  ажил цалингүй хоцорсон. Монгол ажилчдаа бөөнөөр халсан шалтгаанаа канад захирал Эрик Хофман нь илүү ноцтойгоор тайлбарлаж. Халагдсан ажилчид болох Б.На, Ц.Дө, Б.Га, З.Са, И.Ба, Я.Ар, С.Са нар нь компанийг өөрсдөд нь шилжүүлэн өгөхийг удаа дараа шаардаж  сүрдүүлсэн эмайл явуулж шантаажилсан гэнэ. Бүр тодруулбал С.Са, Ц.Дө, З.Са нар нь нягтлан бодогчтойгоо хамтран компаниа өгөхийг шаардаж өгөхгүй бол “татвар төлөгдөөгүй асуудлыг хуулийн байгууллагад шалгуулна, үйлдвэрлэлийн ослын талаар олон нийтэд цацаж өрсөлдөгч компанитай зөрчилд оруулна” гэж сүрдүүлсэн гэнэ. Үүнийг нотлох эмайл орчуулгын хамт канад удирдлагад нь байгаа аж. Монголчууд нь сүрдүүлснийхээ дагуу ажиллаж эхэлж. Нэр бүхий ТВ-г дуудан ярилцлага өгч нэвтрүүлэгд оржээ. Мөн “Атклабс Эйшиа” компаний химийн лабораторид онц аюултай хорт бодис болох цианат натриг хууль бусаар ажшиглаж байна гэсэн гээд шалгуулахаар цагдаад ханджээ. Цагдаа шалгахад  цианит натри хэрэглэж байсан нь илрээгүй ч тусгай зөвшөөрлөө сунгуулалгүйгээр химийн хорт бодис ашиглаж байсан нь тогтоогджээ. Өдгөө энэ хэрэгт эрүүгийн хэрэг үүсгээд байгаа гэнэ. Монгол ажилтнууд нь лабораторийг нь хууль бусаар авах гэсэн тул үйл ажиллагааг нь түр зогсоож үймээн гаргагсадыг хүчээр хөөж гаргаад халжээ. Халагдсан ажилтнууд явахдаа хорлон сүйтгэх шинжтэй үйлдэл хийсэн хэмээн компаний удирдлага нь хуулийн байгууллагад хандаж. Лабораторийн химич нь ирсэн бүх алтны  дээж болох стандартуудыг хадгалж хариуцдаг байж. Ажлаасаа халагдахдаа стандартын бүртгэлийн дэвтрийг авч явсан агаад дараа нь тооллого хийхэд химичээс 183 ширхэг алтны стандарт дутсан гэнэ. Мөн явахдаа ажлынхаа компьютерийг форматлаад хадгалж байсан бүх мэдээллийг нь устгачихсан нь өөрийн хууль бус үйлдийг далдлах гэсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж канад удирдлага нь үзжээ.

 
 
НУУЦ.мн
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших