Нууц мэдээллийн уурхай

“Өгөөмөр-9” СӨХ-ны захирлын нөхөр эхнэрийх нь ажлыг авах гэсэн хүнтэй зодолджээ

Нийтэлсэн: 2015-09-22 00:26:41

 Монголд албан тушаалаа эрх мэдлээ амиараа хамгаалдаг болсон. Хуйвалдаанаар Засаг дарга болсон гэх Дарханы шинэ удирдлага хурлын маргаашнаас л ЗДТГ-аа цагдаагаар хүрээлүүлэн хамгаалуулсан. Тэгвэл СӨХ-ны захирлын албан тушаалаас болж хоёр эр зодолджээ. Нэг нь захирал эмэгтэйн нөхөр бол нөгөө нь албан тушаалыг нь авах гэсэн “нэр дэвшигч” байсан гэнэ. БГД-ийн 4-р хороо, 2-р хороолол, СОТ-ын хэмээх байранд С.Батдөл хэмээх оршин суугч шилжин ирсэнээр хэрүүл маргаан дэгдсэн хэмээн “Өгөөмөр-9” СӨХ-ны захирал С.Энхтуяа баталж. Өнгөрсөн хавраас хойш л СӨХ-г хурлаа хийж санхүүгийн тайлангаа тавихыг шаардсан гэнэ. Энэ үеэр хөрөнгө мөнгө завшсан, хуурамч тамга тэмдэг ашигласан гэх хоёр ч хэрэг энэ СӨХ-оос гарч нягтлан асан Болормаа нь захирлыгаа эзгүйчлээд 10 гаруй сая төгрөг идсэн талаар шүүх хурал нь болох гэж байж. Энэ мэт хэргээс болоод захирал Энхтуяаг үүрэгт ажлаа гүйцэтгэж чадахгүй байна хэмээн үзсэн хэсэг бүлэг хүмүүс нийлэн сэм хурал хийсэн гэнэ. Хэсэг бүлэг хүмүүс гэдэг нь Батдөлийн талынхан болж таарчээ. Азаар захирлын сонор сэрэмжтэй нөхөр нь хурлын зар тарааж явсныг олж илрүүлэн хууль бус ажиллагаа болохыг мэдэгдээд бүр зарыг нь урж хаяж. Гэтэл хоёр хоногийн дараа ахин хэрэг манджээ. Бас нэгэн сонор сэрэмжтэй орцны жижүүр нөгөө СӨХ-ны дарга болно гээд яваад байдаг Батдөл чинь айлуудаар явж гарын үсэг зуруулаад байна гэсэн шуурхай мэдээлэл ирүүлж. Захирал нөхрийн хамт түргэн аван очиж газар дээр нь барьж авчээ. Ямар учиртай зүйл хийж байгааг нь асуухад чамд хамаагүй гэсэн гэнэ. Ингээд захирлын нөхөр Батдөл хоёр барилцаж авчээ. Захирал дараа нь нөхрөө өмөөрөн ердөө заамдалцсан гэсэн бол Батдөл нь авгай нөхөр хоёр нийлж намайг зодож цохьсон гэж мэдүүлж. Тэгээд цагдаад өргөдөл гаргаж өгч. Хариуд нь СӨХ-ийн захирал нягтлантайгаа нийлэн мөнгө идсэн хэмээн гүтгэж нэр төр гутаасан хэмээн шүүхэд өгч. Батдөлийн тухайд захирал болох гэж тэгтлээ их зүтгээгүй гэнэ. Хурал дээр “Өгөөмөр-9”СӨХ-г татан буулгаад захирлыг огцруулах болсон, оронд хийх хүн байна уу гэхээр л өөийнхөө нэрийг дэвшүүлжээ. Үүнээс болоод гэртээ харих үед нь Энхтуяа дайрч давшилсан гэнэ. Энэ СӨХ-д нь маапаантай зүйл нэлээд байдаг гэнэ. Нэр дэвшүүлсэн хурлын дараа ТУЗ-ийн дарга нь Батдөлтэй уулзан төлбөр 8500 байсныг оршин суугчидад мэдэгдэлгүй 12500 болгон нэмсэн тухай мэдээлэл өгчээ.

 
 
NUUTS.mn
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших