Нууц мэдээллийн уурхай

НХОГ-ын ажилтан хахуульд 1,5 сая төгрөг, 400 мянгын гутал, 36 мянгын гар цүнх, 18 мянгын дарс, 5 мянгын шокалод авчээ

Нийтэлсэн: 2015-09-18 05:42:07

 Боржигон овгийн Ч.Уранчимэг  гэдэг эмэгтэйн олон удаагийн залилангийн үйлдэлд хэрэг гарах үед Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Барилга захиалагчийн хэлстийн хяналтын инженерээр ажиллаж байсан С.Алтантуяа холбогдож хахууль авсан нь хэргээр торгох ялаар шийтгүүлжээ. Ч.Уранчимэг нь НЗДТГ-аас зарласан Сүхбаатар дүүргийн Усан спортын цогцолборын барилгынажлын тендерт “Хос туйл” компанийг ялуулахаар дээрхи бэлэн мөнгө, эд зүйлсийг инженер эмэгтэйд өгчээ. 400 мянгын үнэтэй гутал нь эрэгтэй хүнийх байжээ. Ч.Уранчимэгийн залилангийн үйлдэл нь бараг 20 хүрсэн гэнэ. Үүнээс “Хос туйл” компаний захирал Г.Мөнх-Очироос 2 удаагийн үйлдлээр барилгын ажлын тендер авч өгнө хэмээн 39.5 сая төгрөг авчээ. Захирал Г.Мөнх-Очир нь  мөрдөн байцаалтанд “хотын захиргааны хөрөнгө оруулалтын газрын эмэгтэй надтай уулзаж байсан талаар шалгуулмаар байна, үлдэгдэл мөнгөө авмаар байна” гэж мэдүүлсэн байдаг. Харин Ч.Уранчимэг нь “Хос туйл” компаний захирлаас авсан 39.5 сая төгрөгөөс 29.5 саяыг нь төлсөн, харин үлдэгдэл 10 сая дээр Мөнх-очир нь 7 саяыг үндэслэлгүй нэмж байна хэмээн эсэргүүцэж. Тэрээр нэг хүнээс мөнгө аваад нөгөөд нь өгөхөөс өөр аргагүйд хүрсэн чөтгөрийн тойрогт орсон байж. Түүнээс гадна мөнгөө алдсан гэх хүмүүс нь бүгд л хууль бусаар ажил хэргээ бүтээлгэх гэж өгч байсан гэнэ.

 
НУУЦ.мн
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших