Эхнэртэй нь унтсан багын найзынхаа машины цонхийг хагалжээ
Нийтэлсэн: 2015-09-18 03:02:43
Монголын залуус сүүлийн үедээ найз нараа “анд” хэмээн сүжрэх болсон. Гэсэн ч тэдний нөхөрлөл ямар хуурам болохыг баталсан хэрэг БЗД-ийн 14-р хороо, Консулын 13-р гудамжны … тоотод гарчээ. Д.Б нь дунд сургуулийн бага ангиас эхлэн үерхсэн багын анд Э.Б-гийн эхнэрийн эзэмшлийн машины цонхыг чулуугаар хага цохин хагалжээ. Насан багын хоёр анд ийнхүү бие биендээ өш өвөртлөх болсон нь эр эмийн явдлаас болж. Машины цонх хагалсан хэргийг мөрдөн шалгах явцад Э.Б нь ганц найзынхаа эхнэрийг өвөртөө оруулсан нь мэдэгдэж. Энэ тухай Д.Б-гийн эхнэр “манай нөхөр багын найз Э.Б болон бусад хүмүүстэй гэртээ уусан, тэгээд согтоод над руу агсраад байхаар нь би гараад гүйсэн, гэтэл араас Б ирээд энэ хүйтэнд хаачих гээд байгаа юм манайд очьё гэсэн, түүний эхнэр нь урагшаа явсан байсан. би өөр очих газар олдоогүйд тэдний очсон, тэгэхэд Б дайрсаар байгаад надтай унтсан, би энэ тухай нөхрөөсөө нуусан ч Чимгээ гэдэг хүүхэн хэлчихсэн байсан” гэжээ. Ийнхүү багын найз нь хуншгүй муухай зан гаргасанд Д.Б ихэд хорсож. Өмнө нь цагаан сараар хүмүүсийн өмнө угз татан унагаж байсан, 2012 онд бүр зодож байсаны гомдол ходоодны мухраас нь сэдэрчээ. Ингээд уурандаа эхнэрийнх нь машины цонхийг чулуугаар шидэж хагалсан төдийгүй би ч бас чиний эхнэртэй унтсан хэмээн бөөн хэрүүл шуугиан дэгдээжээ. Машины цонх хагалсан Д.Б нь нэг жилийн тэнсэн авсанаар энэ хэрэг өнгөрсөн ч багын хоёр анд бараг тангараг тасарсан гэнэ.
