Нууц мэдээллийн уурхай

МЧБХ-ны Ерөнхийлөгч Д.Дагвадорж “гол шагналаа” мартжээ

Нийтэлсэн: 2015-09-17 00:48:07

 МЧБХ дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс  63 кг-ын жинд алтан медаль хүртэж, дэлхийн хошой аварга болсон С.Батцэцэгт нэг кг алт, мөнгөн аяга, алд цагаан хадгыг өргөн барилаа. Мөн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс эмэгтэйчүүдийн 60 кг-д мөнгөн медаль хүртсэн С.Цэрэнчимэд, эрэгтэйчүүдийн 74 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн П.Өнөрбат, 61 кг-д мөнгөн медаль авсан Б.Номин нарт тус бүр 500 грамм алт, мөнгөн аяга, алд цагаан хадаг өргөн барьсан юм. Түүнээс гадна 57 кг-д зодоглон хүрэл медаль хүртсэн Э.Бэхбаярт 300 грамм алт, мөнгөн аяга, алд цагаан хадаг барьж, урьд өмнө нь байгаагүй өндөр шагнал гардууллаа. Нэг кг алт нь одоогийн зах зээлийн ханшаар 70 сая төгрөг хүрдэг. Алтан гулдмай авсан бөхчүүд хайлуулах уу хадгалах уу гэдэг хүндхэн асуудалтай тулгараад байгаа гэнэ. Түүнээс гадна Олимпийн наадамд оролцох эрхээ авсан Г.Мандахнаран, О.Насанбурмаа, Ж.Чулуунбат нарт тус бүр хоёр сая төгрөг гардуулсан. Мөн баг тамирчдаа амжилттай бэлтгэж оролцуулсан дасгалжуулагч багш нарыг тус бүр 2000 ам.доллараар шагнаж, хөдөлмөр зүтгэлийг нь үнэллээ. Шагнал гардуулах үеэр УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар найз О.Пүрэвбаатартаа тусгайлан баяр хүргэж, амжилт хүсч, 10 сая төгрөгөөр шагсан юм. Алт мөнгө хүрэл авсан бүх тамирчид байраар шагнууллаа. Энэ бүхнээс харахад Аса аварга урьд нь ялгадаг ялгаварладаг гэдэг байсан эрэгтэй багтаа онцгойлон анхаарсан нь илт. Гэхдээ эрхэм ерөнхийлөгч бас нэгэн гол шагналаа мартжээ. Тэр нь чөлөөт бөхийн холбоонд шинэчлэл хийнэ гэсэн нөхдийг нэр төр гутаасан гүтгэсэн хэмээн шүүхэд өгсөн явдал юм. Шүүхэд өгсөн хүмүүсийн дунд эрэгтэй багийн зарим дасгалжуулагчид “цохиж” яваа. Хэрвээ тэрхүү нэхэмжлэлээ татан авсанаа бас зарласан бол жинхэнэ цогцоор нь баяруулсан хэрэг болох байсан гэнэ.

 
 
 
NUUTS.mn
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших