Нууц мэдээллийн уурхай

Улсын дээд шүүх МӨХ-ны гомдлыг хэрэгсэхгүй болголоо

Нийтэлсэн: 2015-09-17 00:41:54

Өнөөдөр Монголын өмгөөлөгчдийн баярын өдөр. Энэ өдөр Улсын дээд шүүх Монголын Өмгөөлөгчдийн холбооны нэр төр сэргээх тухай гомдлыг эцэслэн шийдвэрлэлээ. Тодруулбал, Монголын өмгөөлөгчдийн холбооноос өмгөөлөгч Г.Батбаярыг “Нэр төр, алдар хүндэд халдлаа” хэмээн шүүхэд гомдол гаргасан юм.

Өмгөөлөгч Г.Батбаяр нь “80 жилийн түүхтэй Монголын өмгөөлөгчдийн холбоо гэсэн нэрийг хэсэг хүмүүс дураараа авч ашиглаж байж болзошгүй байна. Хуучин ажиллаж байсан байгууллагын нэр, байр, түүнд хадгалагдаж байсан мэдээллийн бааз, олон оронтой тогтоосон байсан холбоо, сүлжээ зэргийг Монголын хуульчдын холбооны дэргэдэх Өмгөөллийн хороо эзэмших ёстой. Түүнээс одоо эзэмшиж ашиглаж буй хүмүүст хуулийн дагуу өв залгамжлах эрх үүсээгүй” хэмээн хэвлэлд ярьсан билээ. Улмаар МӨХ гэсэн нэрийг хүчингүй болгуулахаар өнгөрсөн онд шүүхэд хандаж байсан удаатай. Энэ нь Монголын өмгөөлөгчдийн холбоог шүүхэд хандахад хүргэсэн байдаг.

Уг хэргийг иргэний хэргийн нэгдүгээр шүүхэд хэлэлцэж хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргаад байсан бол Нийслэлийн давж заалдах шатны аравдугаар шүүх гомдлыг мөн л хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Өнөөдөр хоёр шатны шүүхийн шийдвэрийг Улсын дээд шүүх хянан хэлэлцээд, МӨХ-ны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болголоо.

 
NUUTS.mn
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших