Нууц мэдээллийн уурхай

Согтуу орос нэг монгол иргэнийг дайрч хөнөөн дөрвийг нь хүнд гэмтээжээ

Нийтэлсэн: 2015-09-16 08:20:27

 Оросд хоёр монгол иргэн дээрэмдүүлж буудуулан хохирч байхад  Монголд согтуу орос машин жолоодож яваад нэг иргэнийг дайрч амь насыг хохироогоод дөрвийг нь хүнд гэмтээжээ. Оросын холбооны улсын харъяат, 58 настай, яс үндэс орос, тусгай дунд боловсролтой, барилгын техникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Емельянов Александр Александрович нь согтууруулах ундааны зүйл хэргэлэсэн үедээ 22-ын товочооны зам дээр замын 1-р эгнээнд дугуй хагараад зогсож байсан иргэн Ж.Ө-г мөргөж амь насыг нь хохироон бас дөрвөн хүнийг дайран хүнд хөнгөн гэмтээжээ. Мөн гурван машиныг мөргөж 1-4 сая төгрөгийн гэмтэл учруулсан гэнэ. Хохирогчдын мэдүүлснээр талийгаачийн машины дугуй нь хагараад зогсож байжээ. Хамт явсан зорчигчид нь машиных нь хажууд зогсож байж. Цуварч явсан машинууд нь гүйцэн ирж 1-р эгнээд гурван машин цувран зогсож байсан гэнэ. Тэд дугуйгаа сольж байтал гэнэт Прадо маркийн 08-77 УБР дугаартай машин маш хуртай ирэн араас нь мөргөжээ. Талийгаач газар дээрээ ами алдсан бол бусад хүмүүс ч шидэгдэн унаж. Гурван машин ташраараа бие биенээ мөргөж. Мөргөсөн прадо мөн хажуулдан унасан агаад жолооч нь болох хүн цонхоор гарч зугтжээ. Гэмтэж бэртээгүй хүмүүс нь ослын газраас зугтсан жолоочийг бараг 1 км хэртэй хөөж барихад орос хүн байжээ. Дараа нь тэрээр мөрдөн байцаалтанд зугтах гээгүй ердөө бие засах гэж жалга руу гүйсэн хэмээн мэдүүлсэн гэнэ. Согтуудаа машин барин “манай орос 1000 жил архи уусан яах ч үгүй” гэж онгирсоны харгайгаар нэгэн монгол айл тэжээгчээ алджээ. Талийгаачийн ар гэрээс нэг удаа уучлал гуйгаагүй агаад оршуулгын зардлыг нь бүрэн төлнө гэсэн амлалтандаа хүрсэнгүй гэнэ. Мөн гэмтсэн машины хохирлыг нь төлөөгүй аж.

 
 
NUUTS.mn
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших