Төрийн дарамтанд орсон “Экслюзив” брэндийг үндэслэгч бараагаа “Номин”, “Хүннү Молл”-д үнэгүй тараана
Нийтэлсэн: 2015-09-16 02:47:28

Монголын хөгжил нэг доороо эргэлдээ байгаа шалтгаан нь ажилгүй залхуу ард түсэн биш харин дарамтлагч рекетлэгч төр гэдгийг нэгэн ажил хэрэг бүсгүй өөрийн биеэр мэдэрчээ. Дотоодын хувцас загварт “Exclusive” гэсэн өөрийн брэндийг гаргаж ирсэн тэрээр 2 тэрбумын хөрөнгө барьцаалж 800 гаруй сая төгрөгийн зээл авч бизнесээ эхлүүлжээ. Хорооллын Номин, Хүннү Молл зэрэг их дэлгүүрт өөрийн брэнд тасгаа нээж. Гэсэн ч шат шатандаа үйлдвэрлэл худалдаа эрхлэгчдийг дарамтлаад дарлаад сурчихсан төрийн хяналт шалталтын араа шүднээс мултарч чадсангүй. Татварын байцаагч нартай зөрчилд орсон тэрээр бусдын адил тохиролцолгүй үнэн төрхийг хэлж эсэргүүцсэн биш эцэсдээ эрүүгийн хэргийн сэжигтэн болж хувирчээ. Бизнес нь ч явахаа байж. Сүүлдээ цөхөрч үлдэгдэл бараагаа үнэгүй тараагаад дуусгахаар шийдэн зар гаргажээ. Монголд бизнес хийх нь эцэсдээ амь амьдралаараа хохирч мэдэхээр аймшигтай нөхцөлтэй тулна гэсэн үг болохыг энэ явдал харууллаа.
