“Хурандаа Д.Мөрөнгийн найз” хэмээн адлагдаж ажилд орж чадаагүй гэнэ
Цагдаагийн байгууллагын ажлын гараагаа 1988 онд Говь-Алтай аймгаас эхэлж хорь гаруй жил зүтгээд эцэст нь 1997 онд онц аюултай гэмт хэрэгтэнд хутгалуулсан шарх нь хүндэрч группд орсон эрүүгийн ахлах төлөөлөгч Г.Б группээ цуцлуулсан ч дарга нарын аашнаас болоод одоо болтол ажилдаа эргэн орж чадахгүй байгаа аж. Түүнд Ардын намын хүн, Мөрөнгийн найз гэсэн хүсээгүй сэтэр их саад болжээ. Эхлээд тухайн үеийн ЦЕГ-ын дарга генерал Сандаг-Очирт хандсан ч нааштай хариу хэлэлгүй удтал явуулж. Дараа нь 2012 онд дарга солигдож Билэгт генералыг ирэхэд мөн л уулзаж учир байдлаа хэлэхэд хариу өгнө гээд таг болжээ. 2013 онд Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар түүнтэй уулзан аймгийн ЦХ-ийн даргаар томилуулахаар ярилцсан гэнэ. Ингээд АН-аас сонгогдсон алдарт Засаг дарга О.Амгаланбаатар нь энэ асуудлаар биеэчлэн Билэгт генералтай уулзахад “наад хүн чинь Ардын намых гэсэн, хурандаа Мөрөнгийн найз юм байна лээ” гээд хүлээж аваагүй гэжээ. Өдгөө сэтгэл зүрхээ өгсөн албандаа буцан орохоор Р.Чингис генералд өргөдлөө өгөөд хүлээж байгаа гэнэ.