Эм бэлтгэдэггүй “Цагаанбиндэрьяа” компани дэрэвгэр жирэргүүг түүж байна
Нийтэлсэн: 2015-09-16 00:46:23
Монголд дэлхийн зах зээлд өндөр үнэ хүрдэг, нэн ховордоод буй 130 гаруй овгийн, 300 орчим төрлийн эмийн ургамал ургадгийг эрдэмтэн, судлаачид тогтоосон. Дэлхийн зах зээлд байгалийн ургамлаар бэлтгэсэн эмийн түүхий эд өндөр үнэтэй учраас ил, далд хэлбэрээр хил давуулж байна. Зах зээлд өртөж, арилжаа наймааны золиос болж, хомсдож болзошгүй 102 зүйлийн ургамлын жагсаалтыг судлаачид гаргаснаас чихэр өвс, зээргэнэ, цөлийн аргамжин, эгэл бавран, газрын ус, дэрэвгэр жиргэрүү, жодоо, монгол хунчир, чацаргана, онго, цагаан мөөг зэрэг 10 гаруй зүйл ургамлыг Монгол орны ховор ургамлын жагсаалтад оруулсан байна. Тэдний нэг дэрэвгэр жиргэрүү (Saposhnikovia divaricata (Turcz) Schischk) гэх ургамал юм. Монголчууд эрэвгэр жирэвгэр гэж нэрлэж заншсан билээ. Олон наст гоньдын төрлийн үндсэрхэг энэ ургамлыг дээр үед манайхан халуун ногооны оронд хэрэглэж байжээ. Гол нь тамир тэнхээ суларсан, ядарч доройтсон хүмүүс хэрэглэдэг байсан гэдэг. Хэрэглэж байсан нутгийн иргэдийн яриагаар түүн шиг “сэргээш” байдаггүй гэсэн. Энэ л чанараараа өнөөдөр Хятад улсад энэ талын эмчилгээний гол түүхий эд болдог байна. Солонгос, Японд бол хэмжээлшгүй үнэд хүрдэг. Гэтэл энэ ховор ургамлыг түүх бэлтгэх зөвшөөрлийг БОНХАЖЯ талын нэг тараажээ. Өнгөрсөн онд л гэхэд яам Дорнод аймгийн Халхгол сумаас дэрэвгэр жиргэрүү бэлтгэх түүх зөвшөөрлийг таванч компанид өгсөн. Нийтдээ 20 тонн үндэс түүж бэлтгэхээс хэтрүүлж түүсэн гэнэ. Хот руу 6 тонн орчим зөвшөөрөлгүй үндэс тээвэрлэж яваад баригдсан. МХЕГ энэхүү ховор ургамлыг түүх бэлтгэх зөвшөөрлийг дурын компанид бус харин эм бэлтгэн найруулдах үйл ажиллагаа эрхэлдэг эмнэлэг судалгаа шинжилгээний чиглэлийн аж ахуйн нэгжид өгөхийг яамнаас шаардсаар ирсэн. Тэгвэл Халхголд судалдаг шинжилдэг эм бэлтгэдэг бус ердөө үндсээр нь түүдэг компаниуд л орж иржээ. Тус сумын удирдлага эмийн ховор ургамлыг түүх бэлтгэх эрхийг эм бэлтгэн найруулдаг ажил үйлчилгээ эрхэлдэггүй компанид өгсөн гэх үндэслэлээр “Цагаанбиндэрьяа” компаний тариалангийн зориулалтаар авсан 969 га газрын зөвшөөрлийг цуцалсан. Тус компани нь уг газарт тариалат бус харин ховор ургамал л түүж бэлтгэж байжээ. Халх голоос түүсэн бүх жирэвгэр дэргэрүү бүгд урагшаа гардаг. Эмийн маш үнэт түүхий эд тул хятадууд гол захиалагч худалдан авагч нь байдаг. Гэтэл ийм ховор үнэт ургамлыг бэлтгэн найруулж эм боловсруулахын оронд үндэсээр нь түүн экмпортлож байна. Аймгийн МХХ жирэвгэр дэргэрүүг үйлдвэрлэлийн зориулалтаар бөөнөөр бэлтгэж түүхийгээр нь экспортлож байгааг зогсоох шаардлага тавьдаг. Гэсэн ч БОНХАЖЯ-ны зөвшөөрлөөр бамбай хийсэн энэ мэт компаниуд түүсээр гаргасаар байна. Түүнээс гадна “Цагаанбиндэрьяа” компани ховор ургамал түүдэг газраа зохих журмын дагуу авсан эсэх нь эргэлзээтэй аж. Тэдэнд газар эзэмшүүлэх Засаг даргын захирамж байдаггүй агаад “гэр шатахад хамт шатсан” гэх хачирхалтай тайлбар тавьдаг гэнэ.
