Нууц мэдээллийн уурхай

Нөхөртэй нь явалдсан хүүхнийг зодоод 1,9 сая төгрөгөөр торгуульжээ

Нийтэлсэн: 2015-09-15 00:35:06

 СБД-ийн 3-р хороонд орших энэ зоогийн газарт эр булаацалдсан хүүхнүүд зодолдож биенээ гэмтээжээ. Гайхалтай нь нударга шүдээрээ бус үг хэлээрээ ярилцаад учраа олчихоор дээд боловсролтой эмэгтэйчүүд атал нүүр нүд рүүгээ цохилцож гар хөлөө хазалцсан гэнэ. Хоюулаа дээд боловсролтой, хуульч эдийн засагч мэргэжилтэй аж. Х.Х нь герман эцэгтэй бололтой. Тэдний булаацалдсан залууг Мэндээ(нэрийг өөрчлөв) гэдэг агаад Х.Х нь 2013 оны 11-р сард танилцаж мессэж бичилцдэг болжээ. Гэтэл жил зургаан сарын дараа түүний фэйсбуук хаяг руу эхнэр нь болох Г.Н бичиж бид хоёрын дөрөвдөх хүүхэд гарах гэж байгаа, тул амьдралд саад болохгүй байхыг сануулжээ. Мэндээгээс асуутал хүүхдийн талаар бүрхэг зүйл хэлж харин эд хөрөнгийн асуудлаа шийдээд салтал түр тэвчиж хүлээхийг Х.Х-гээс гуйсан гэнэ.   Энэ зуур бөөн явдал болжээ. Эхнэр нь түүний ажлын хаягийг мэдчихээд ирж асуудал үүсгэсэн тул арга буюу ажлаасаа гарч. Өөрөө араас нь дагадаг, зургийн нь авдаг л гэнэ. Нэг удаа байрных нь гадаа ирээд нөхрийнхөө хувцсыг шатааж байна гээд золтой л түймэр тавьчихаагүй бололтой. Байнгийн мөрдөлтөөс халшрахдаа хэсэг зуур Герман явсан гэнэ. Эцэст нь хоёр хүүхэн уулзаж асуудлаа шийдэхээр “Даблин” зоогийн газарт цаг болзжээ. Эхэндээ учирласан тайлбарласан тайван байсан яриа сүүлдээ хурцаджээ. Эхнэр нь Х.Х-г хажуудаа суулган мөнгөтэйгөө гайхуулж байснаа гараас нь барингуутаа нүд рүү нь цохиж гар толгойноос хазсан гэнэ. Харин эхнэр нь үүнийг няцааж. Түүний мэдүүлснээр эхлээд нөхрийг нь уруу татаад байгаа хүүхэн босохдоо хөл рүү өшиглөсөн агаад үүнээс болж зодоон гарсан гэж. Тэрээр нөхрөө өөр хүнтэй орооцолдсоныг  өнгөрсөн оны 2-р сараас гадарлаж. Удалгүй өнөөх л гайтай фейсбуукаар Х.Х гэдэг хүүхэн холбогдон нөхөр чинь надтай хамт зун байсан, зугаалсан гэж элдвээр хэлж бичээд гэр бүл үймүүлэх болсон гэнэ. Нөхөр нь бас гэр бүл хагаралдуулахаа боль гэж шаардаж байжээ. Хамгийн сүүлд нөхөр чинь сая надтай уулзаад явлаа гэсэн мессэж ирүүлсэнд тэсэхээ больж  уулзья гэж дуудаж. Ингээд “Даблин” зоогийн газарт уулзаж 2 цаг гаруй ярилцжээ. Эхнэр нь эгч дүүгээ дагуулан ирсэнд цаадуул нь нялх хүүхэдтэй айлыг үймүүлэхээ боль хэмээн тал талаас нь ятгаж. Европ хүмүүжилтэй бүсгүй би хайртай, над дээр ирвэл ирнэ биз гэсээр байж. Сүүлдээ бие биенээ чи зайгаа тавьж өг хэмээн маргалдаад Х.Х нь босохдоо эхнэрийх нь хөлийг ширээн доогуур өшиглөсөн гэнэ. Ингээд зодоон болжээ. Шүүх Х.Х-г нэг сар хорих, эхнэрийг нь 1,9 сая төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

 
НУУЦ.мн
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших