Нууц мэдээллийн уурхай

СӨХ-ны ажилтан албаны 1,6 сая төгрөгөө “Очир” буудалд оюутан бүсгүйчүүдэд “сэгсрүүлжээ”

Нийтэлсэн: 2015-09-14 15:26:08

 Хосбаяр гэдэг ажилтан харуул хамгаалалтын төлбөрд өгөх 2 сая төгрөгөө “Өргөө” кинотеатрын дэргэдэх Төрийн банкны салбараас авчээ. Дан 20 мянгатын дэвсгэртээр авч хар өнгийн цүнхэндээ хийсэн ч тэр нь тэр шөнөдөө оюутан бүсгүйчүүдийн олз болох үйлтэй байжээ. Тэрээр МҮИС-ийн Санхүү удирдлагын 3-р ангийн оюутан бүсгүй Б.З-г таньдаг байж. МҮИС-ийн оюутан нь нэг нутаг Дарханых болох МУБИС-ын 2-р дамжааны оюутан эмэгтэй Б.Б-г дагуулаад ирсэнд гурвуулаа “КФС”-д хоол идэн дараа нь “Дөлгөөн Дон” караокед орж дуулжээ. Тэндээсээ СӨХ-ийн ажилтны саналаар  БГД-ын 17-р хороонд байрлах “Очир” зочид буудлын 301 тоот өрөөнд оржээ. Тэр шөнө хоёр оюутан бүсгүй “Чарлигийн сахиусан тэнгэрүүд” шиг уран наалинхай аашилж байгаад албаны хүний “ЛЖФ-100” утас, 1,5 сая төгрөгийг нь хулгайлсан гэнэ. СӨХ-ийн ажилтан дандаа 20 мянгатын дэвсгэртээр тооцоо хийн даналзаж байхыг оюутан бүсгүйчүүд дор нь анзаараад өнөө шөнөдөө заавал мөнгө салгая гэж тохиролцжээ. Буудлын өрөөнд орсон хойноо МУБИС-ын оюутан бүсгүй төлөвлөсөн ёсоороо халамцуу эрийг орон дээр дарж үнсэж үлгэж байхдаа  нэг гараараа мөнгөтэй цүнхийг нь МҮИС-ын найз луугаа түлхжээ. Үүнийг нь СӨХ-ийн ажилтан мэдээж анзаарсангүй. МҮИС-ын оюутан бүсгүй мөнгө авсан гэдгээ үнсэлцэж байгаа найздаа сэм мэдэгдсэнд нөгөөх нь гэнэт зангаа хувирган уурлаад гараад явсанд халамцуу залуу гайхан хоцорч. Гэхдээ гэнэт явсанд нь сэжиглэж мөнгөө тоолтол өм цөм дутжээ.Үнэндээ хоёр оюутан бүсгүй ганц хоёр зуун мянгыг л авсан гэж бодож байтал бүр 1,6 сая байж баларчээ. Ингээд тэр мөнгөөрөө баригдан баригдатлаа баардаад карокедаад дуусгасан гэнэ. Энэ хэрэгт тэр мөнгөнөөс нь өрөө авсан бас хамт уулцсан үрэлцсэн ШУТИС-ын оуютан залуу бас холбогджээ.

 
 
NUUTS.mn
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших