Нууц мэдээллийн уурхай

ТӨХ “Биокомбинат”-ын экс захирал Б.Баттогтохоос 169 сая төгрөгөө нэхэмжилэхээр “эрэн сурвалжилж” байгаа гэнэ

Нийтэлсэн: 2015-09-14 14:39:57

 МАН  засаг барьж байх үеийн 2010-2012 он нь төрийн өмчит “Биокомбинат”-ын хувьд хар дарсан зүүд шиг цаг үе байжээ. Тухайн үед ажилчид болон  комбинатын захирал Б.Баттогтох, ХХААХҮ-ын сайд Т.Бадамжунай нарын хооронд жинхэнэ дайн өрнөж байсан. “Цагаан залаа” компаний захирал Б.Баттогтох 2010 онд захирлаар ирсэн бол дараа жил нь ажилчин ажилтнууд нь эсэргүүцэн унагсан. Гэсэн ч гандан бууршгүй захирал хатагтай ахин ТӨХ-ийн тогтоол гаргуулаад удирдлагыг авахаар зүтгэсэн. Тэр удаад бүр яамны дэмжлэгийг хүртэл авсан байсан гэдэг. ТӨХ нь  сайд Т.Бадамжунайгийн дэмжсэн албан тоотыг үндэслэн 2011 оны зун Б.Баттогтохыг ахин захирлаар томилсон. Ажлаа авсан захирал халаа сэлгээг өргөн фронтоор хийсэн агаад үр дагавар нь “Биокомбинат”-ын санхүүд шууд туссан. Б.Баттогтохын хууль бусаар халсан хүмүүс бүгд шүүхээр заргалдаж ажил албан тушаалдаа эргүүлэн тогтоогдсон. Тэдэнд хуулийн дагуу олгосон ажилгүй үеийн нөхөн олговор нь нийт 169 сая төгрөг хүрчээ. Өдгөө  ТӨХ  энэ мөнгөө олж авахаар экс захирал Б.Баттогтохыг саяхан шүүхэд өгч. Гэтэл заасан гэрийн хаягд нь экс захирал амьдардаггүй болох нь Баянгол дүүргийн 14-р хорооны Засаг даргын тодорхойлолтоор нотлогджээ. Ийнхүү ТӨХ төрийн өмчит “Биокомбинат”-ын экс захирал Б.Баттогтохыг эрэн сурвалжилж байгаа гэнэ.

 
 
 
 
НУУЦ.мн
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших