Нууц мэдээллийн уурхай

60 настай эцэг эх нь 30 настай охиныхоо хоолойг боомилж хүлээд хөнөөжээ

Нийтэлсэн: 2015-09-14 14:08:54

 Ийм эмгэнэлтэй явдал саяхан Хан-Уул дүүргийн 12-р хороо Малчны ….тоотод гарчээ. Завхан аймгийн харьяат 60-64 настай эхнэр П.Ц, нөхөр Р. Нямдорж нар нь төрсөн охин 30 настай эмэгтэйг “агсан тавьлаа” гэх шалтгаанаар гар, хөл, хоолой амаар нь олсоор хүлж, боомилон санаатай алсан гэмт хэрэгт үйлджээ. Шүүгдэгч ээжийнх нь мэдүүлснээр “….тэр өдөр Болорчулуун гэдэг залуу нэг пиво аваад ороод ирсэн байсан. Тэгэхээр нь би уг пивоноос нь хоёр балгачихаад намайг байхгүй хойгуур охинд битгий өгөөрэй гэж хэлээд гарсан. Тэгээд эргээд ирэхэд тэр хоёр уг пивыг уучихсан байсан. Тэгээд орой нь дүү рүүгээ утасдаад болохгүй байсан. Би өмнө нь дүүтэй нь утсаар яриад эгч чинь нэг л болохгүй байна гэхэд дүү нь удахгүй очно гээд утсаа тасласан. Тэгээд намайг утсаа өг, өөрийнх нь утас болохгүй байна. Өөр ямар утсаар ярьсан бэ, тэр дугаараар нь цагдаад өгнө гээд байхаар нь би тэгэж болохгүй, дүү чинь өр зээлээ төлнө гэж хэлсэн. Тэгтэл босч ирээд над руу ширээ, сандал, галын төмөр, хутга, хайч авч шидсэн. Тэгээд над руу эхлээд нэг хутга аваад шидсэн. Тэгээд дараа нь дахин нэг хутга аваад надад тулгасан. Тэгтэл Н босож ирээд уг хутгыг нь булааж аваад унагасан. Тэгэхээр нь би хартал шкаф, угаалгын машины завсарт гэрт хэц татдаг уяа байхаар нь аваад дороос нь эхлээд хүлсэн. Тэгэхэд миний бие цус нөж болсон байсан болохоор юу болсон гэдгийг сайн мэдэхгүй байгаа. Ямар ч байсан би хүлсэн. Тийм зүйл болно гэж мэдээгүй. Өмнө нь ч би зодуулж байсан. Тэр үед би нэг л сонин болсон. Намайг газар булна гэхээр нь би маш их айсан. Том хүү минь өнгөрөөд удаагүй байсан. Тухайн үед би яаж хүлсэн гэдгээ сайн мэдэхгүй. Ямар ч байсан өвдгөөр нь оруулаад л хүлсэн. Би хүүхдүүдийнхээ төлөө явж чадсангүй. Би хүүхдүүдээ муухай аашилж байгаагүй. Надад үнэхээр хэцүү байна. Би хоёр хүүхдээ алдсан. Нэг хүүхдээ санаатайгаар ална гэж бодоогүй” гэж мэдүүлж. Харин Р.Ц-гийн мэдүүлснээр гол маргаан дүүд нь өгсөн 2 сая төгрөгнөөс болжээ. Талийгаач үүнээс болж ээж рүүгээ янз бүрээр дайрч асгам тавьсан. Тэгээд ээж рүүгээ ширээ, сандал авч шидэж чихнээс нь цус гаргасан. Мөн галын дэгээ төмөр, тогоо, шанага авч шидсэн. Тэгээд би болиоч юу болж байгаа юм бэ гэхэд эхийгээ ална, үхсэн хүүхдийн чинь хажууд аваачиж оршуулна гэх мэт маш муухай үг хэлж байсан. Нэг харахад хутга аваад ээжрүүгээ дүрэх гэж байсан. Тэгэхээр нь би хутгыг нь булааж аваад хаалга руу шидсэн. Тэгтэл дахин цаана нь байсан хутганы набороос хутга авахаар зүтгэхээр нь би уг хутга заазуурны наборыг авч үүд рүү шидсэн. Тэгээд би болохгүй байгаа юм байна гээд дарж унагасан. Тэгтэл ээж нь уяа хүлэг авч хөлнөөс нь эхэлж хүлсэн. Уяа хаана байсан гэдгийг би мэдэхгүй. Тухайн үед ээжийгээ ална гээд маш хүчтэй заналхийлж байсан. Үхсэн хүүхдийн чинь хажууд оршуулна гэж хэлж байсан. Тэгээд л ээж нь олсоор хүлсэн. Ер нь намайг холдуулж байгаад ээжийгээ л хорлох санаатай байсан хэмээн тэрээр мэдүүлж. Харин шар айраг уулгасан гэх залуу талийгаачийг агсан тавиад байна гэхээр нь ортол гэрийнхээ зүүн урд талд газарт доошоо харж хэвтсэн, хөлийг нь тэнийлгэж хооронд нь холбож хүлсэн, гарыг нь ард нь бас хүлчихсэн байсан ба газарт тогоо, шанага тараад уначихсан, гэрийн зүүн урд талд хоол цацчихсан байдалтай байсан гэнэ. “Би талийгаачийг анх хараад хүлүүлчихээд унтчихсан байна даа гэж бодсон. Тэгээд би наад хүн чинь болохоо байж байгаа юм биш үү гэж тэдэнд хэлэхэд “аа наадах чинь худлаа маяглаж байгаа юм, хүлгийг нь тайлах юм бол дахиад агсан тавина” гэж хэлсэн. Тэгэхээр нь би ойртоод сайн хартал талийгаачийн нүүр нь хөхөрчихсөн хөдөлгөөнгүй байхаар нь сандраад энэ хүн чинь болохоо байсан байна гээд би хүлгийг нь тайлах гэтэл талийгаачийн хүзүүгээр нь хоёр ороож, амыг нь ангайлгаж бас ороож хойш нь мөрөөр нь давуулж нилээн их зангидсан байсан. Тухайн үед талийгаач нас барчихсан байсан. Тэгээд би “та нар чинь юу хийчихэж байгаа юм бэ, охиноо алчихсан байна ш дээ” гэж хэлтэл тэр хоёр “өө наадах чинь худлаа жүжиглэж байгаа юм” гээд  хацар луу нь алгадаад байсан” хэмээн мэдүүлжээ. 

 
 
NUUTS.mn
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших