“Gentelmen relax center” саун массажны газарт биеэ үнэлж байсныг илрүүлжээ
Нийтэлсэн: 2015-09-14 13:58:25
Баянгол дүүргийн 1-р хороо, 10А байрны 105 тоотод байрлах “Gentelmen relax center” буюу эрчүүдийн алжаал тайлах газар гэж орчуулмаар нэртэй саун массажны газарт нэг сартай хиртэй хугацаанд биеэ үнэлэх үйлчилгээ үзүүлж байсныг цагдаагийнхан илрүүлжээ. Уг нууц үйлчилгээтэй газрыг Х.А хэмээх эмэгтэй эрхэлж доороо У.Б, П.Д, Б.Ц,Г.О нарын нарын дөрвөн бүсгүйг ажиллуулж байсан гэнэ.