Нууц мэдээллийн уурхай

Дорнодын ИТХ-ын даргыг огцруулах хуралдаан дажин болох дөхжээ

Нийтэлсэн: 2015-09-14 02:28:23

 Энэ аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаан өнгөрөгч баасан гаригт болж даргаа түлхэн унагаснаар өндөрлөллөө.
Хуралдааны эхэнд Хурлын дарга Р.Зоригтбаатар аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Ганцогт, Г.Болдбаатар нарын бүрэн эрхийг дуусгавар болгох шийдвэр гаргаж алхаа цохьсон. Дээрх хоёр төлөөлөгч нь АН-аас аймгийн ИТХ-д орж суусан хэдий хууль бусаар орж ирсэн хэмээн АН-ын дарга Д.Цэрэнчимэг шүүхэд өгсөн. Хуучин Засаг дарга байсан С.Ганбат АН-ын даргын тамгыг ашиглан эдгээр хүмүүсийг ИТХ-д оруулж ирсэн хэмээн нондингоос хойш олон удаагийн шүүхээр явсан. Харин давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр эдгээр төлөөлөгчдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх нь зөв гэсэн шийдвэрийг гаргаж. Тэд дахин дээд шүүхэд хандсан боловч нэхэмжлэхээ татан авсаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр гэж үзжээ. Ийнхүү аймгийн АН-аас Ганцогт, Болдбаатар нарын бүрэн эрхийг түдгэлжүүлж өгөөч гэсэн саналыг ИТХ-ын даргад 9 сарын 9-нд албан бичиг хүргүүлсэн байна.
Ийнхүү анхны хэрүүл эхэлж хурлын дарга шийдвэрийг биелүүлж хурлын танхимыг чөлөөлөхийг дээрх хоёр төлөөлөгчөөс хүссэн боловч цаад хоёр нь тас гүрийгээд ширэн нүүрлээд суугаад байжээ. Удтал маргалдсаны эцэст хурлын дарга Р.Зоригтбаатар 11 цаг хүртэл завсарлага зарласан. Завсарлагааны дараа МАН-ын бүлэг хуралдаж завсарлагааны хугацааг 13 цаг хүртэл сунгасан. Энэ хооронд
Аймгийн ИТХ дахь АН-ын төлөөлөгчид болох Г.Болдбаатар, Д.Ганцогт нар ИТХ-ын дарга Р.Зоригтбаатарыг албан тушаалаас нь огцруулах тухай санал бэлтгэсэн гэнэ. Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг ИТХ-ын дарга хүлээн авахаар болсон нь мөнөөх хоёр эрхмийн гэдэнг хөдөлгөсөн бололтой. Ингээд өөрсдийн асуудлыг бүдэгрүүлэхийн тулд Р.Зоригтбаатарын эсрэг хөзрөө дэлгэснийг нь МАН-ын бүлгийнхэн хүртэл алгаа тосон авч МАНАН болохоо баталж унагалаа. ИТХ-ын дарга Р.Зоригтбаатарыг 2015 оны 8-р сарын 21-ий өдөр ашиг сонирхлын зөрчилтэй тогтоол гаргасан тул хариуцлага тооцох хэрэгтэй гэжээ. Уг тогтоолд ТОУУ ХХК Баянтүмэн сумын нутагт чулуу бутлан ангилах зэрэг уул уурхайн үйл ажиллагаа явуулахыг Ашигт малтмалын газар хянан, дүгнэлт гаргаж ИТХ-ын тэргүүлэгчид дэмжсэнийг хууль бус гэж үзсэн байна. Хачирхалтай ИТХ-ын даргыг огцруулах саналыг өглөөхөн нь эрхийг нь түдгэлзүүлсэн төлөөлөгч Г.Болдбаатар оруулж ирсэн.

Намынхаа даргын дохиогоор шахуу байж чаддаг МАН- намын төлөөлөгчид Р.Зоригтбаатарыг огцруулах саналыг барихад гуяа алгадах шахам хүлээн авч намын нөхрөө, өөрсдийн хурлын даргаа аваад хаячихлаа. Ийнхүү Дорнод аймагт эрх мэдэлтэй, мөнгөтэй хүмүүсийн эрх ашгийн нэгдэл ИТХ хэмээх газар бугшсан нь илэрхий харагдлаа.
Хурлын даргын суудлыг хэн өгөхөө МАН намын бүлэг хэлэлцээд Чойбалсан хотын захирэгч П.Мөнхтөрийн нэрийг дэвшүүлж төлөөлөгчид дэмжсэнээр ИТХ-ын даргаар томилогджээ.
 
 
НУУЦ.мн
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших